Монгол улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ. 1988 онд хоёр сая дахь иргэн гэж хот, хөдөөд 25 хvvхдийг тодруулж байсан юм. Харин өдгөө 3 сая дахь иргэнээ хүлээж авах гэж хэрдээ бэлтгэлээ базааж буй. Тэгвэл удахгүй 3 сая дахь иргэн тодрох нээ.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын тоо 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар  2995.9 мянга болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өслөө. Төрсөн хүүхдийн тоо 2014 онд хамгийн их буюу 82 839-д хүрч, өмнөх оныхоос 3.8 хувиар нэмэгджээ. Монголын үрс маш олон болж байгаа нь сайшаалтай.

Уг асуудлаар энэ сарын 05-ны өдөр Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 3 сая дахь иргэнийг тодруулах асуудлаар нийслэл, аймгийн засаг дарга, эрүүл мэнд, статистикийн газар, хэлтсийн дарга нартай цахим хурал зохион байгууллаа.

Хурлын vеэр Эрvvл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Монгол Улс гурван сая дахь иргэнээ тодруулах тvvхэн хариуцлагатай энэ цаг мөчид голлох vvрэг хvлээж байгаа Эрvvл мэндийн байгууллагууд мэргэжлийн өндөр тvвшинд ажиллаж, шинэ иргэн төрсөн мэдээллийг холбогдох байгууллагуудад хугацаа алдалгvй тvргэн шуурхай өгч ажиллахыг vvрэг болгов. Тус яамнаас тодорхой ажлын хэсэг гаргаж заавар зөвлөгөөг тогтмол өгөхөөс гадна энэ долоо хоногт багтаан Эрvvл мэнд спортын яамны харъяа Эрvvл мэндийн vндэсний төвөөс бvх аймаг дvvргийн эрvvл мэндийн төвvvдтэй холбогдон цахим хурал хийхээ мэдэгдсэн юм.

3 сая дахь иргэнээ хэрхэн тодруулах талаар журам гарган баталлаа.  Энэхүү журамд, Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00:00 цагаас эхлэн 24:00 цаг хvртлэх хугацаанд төрсөн төрөлт бvрийн мэдээллийг vндэслэх юм. Ингэхдээ Монгол Улсын харъяалалтай иргэнээс мэндэлсэн хvvхэд бvрийг гурван сая дахь иргэн тодруулах бvртгэлд хамруулна. 

Монгол Улсын харъяалалтай иргэн нийслэл, дvvрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бvртгэлд хамрагдах журамтай.

Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн vндсэн хаяг болоод төрөх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан vндсэн харъяалалдаа хvvхэд төрсөн он сар өдөр цаг минутаа бvртгvvлэхээр заасан байна.

Монгол Улсын 2014 оны жилийн эхний хvний амын тоон дээр Эрvvл мэндийн яам, Улсын бvртгэлийн ерөнхий газраас ирvvлсэн төрөлтийг нэмж, нас баралтыг хасч, Монгол Улсын харьяатын өөрчлөлтийг тусгаж, 2015 оны жилийн эхний нийт хvн амын тоог батлагдсан аргачлалын дагуу гаргах ажээ. Түүнчлэн 2015 оны нэгдvгээр сарын 1-ний өдрөөс төрөлтийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт нь багтаан бvртгэж байх аж. Мөн журамд мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан Монгол Улсын харьяат хvvхдvvдийн жагсаалт гаргахдаа Улаанбаатар хотын цагаар тооцох аж.

Хилийн чандад төрсөн монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлгийнхээ төрөлтийн албан ёсны бvртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглvvлэх ёстойг мөн журманд тусгасан байна. Гурван сая дахь иргэнээр тодорсон хvvхдэд орон сууц буюу тvvнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон билээ. Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулахаар болсон.

Монгол Улсын хэмжээнд дvvрэг аймаг бvрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутаныг тодруулан тухайн орон нутгийн зvгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай тэнцэхvйц хэмжээний буюу 70 хvртэл сая төгрөгийн урамшуулал олгохийг захирамжид тусгаж өгчээ.

Сүүлийн үед кесерево хагалгаагаар төрсөн хүүхдийг 3 сая дахь иргэнээ тодруулах гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.
 
Тэрбээр "Иргэд  кесерево хагалгаагаар төрөөд гурван сая дахь иргэний урамшууллыг авах боломжтой гэж  бодож байж магадгүй. Статистикийн газраас энэ сард  гурван сая дахь иргэн төрнө гэдэг тооцооллыг гаргасан. Гэхдээ яг хэдний өдөр  төрөхийг амаржих гэж буй ээжүүд байтугай эмч, эмнэлгийн ажилтнууд ч тооцоолж чадахгүй. Хүн шинээр мэндэлж байна гэдэг нь чухал болохоос гурван сая дахь иргэн болох нь тийм чухал биш.  Нөгөө талаар кесерево хагалгааг хүссэн хүн болгонд  хийдэггүй. Тодорхой заалтаар хийнэ. Өмнө нь кесерево хагалгаагаар төрж байсан, ургийн байрлал буруу, жам ёсны төрөлтийн явцад эхэс түрүүлсэн зэрэг хагалгаа хийх зайлшгүй тохиолдлууд байна. Энэ болгонд хагалгааг төлөвлөөд зарим тохиолдолд яралтай хагалгаанд оруулдаг. Тэгэхээр жам ёсны төрөлт байна уу, хагалгаа байна уу гэдгээр ялгаж үзэх боломжгүй.
 
Х.Даваа