ТОСК-ийн даргын араншин
2015/01/07
“Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон талаарх мэдээлэл цахим сайтаар гарч эхэлсэн.
Эл мэдээллийг үнэн бодит болохыг тодруулахаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулгатай утсаар холбогдлоо. “Танаас дээрх мэдээллийн талаар ярилцлага авъя” гэтэл“Би гадаадад ажилтай явна” гээд утсаа тасдав. Гайхаад ТОСК-ийн хэвлэл мэдээллийн албаны ажилтантай холбогдож дарга нь байгаа эсэхийг асуухад “Өглөөний шуурхай хуралтай байна” гэв. Сэтгүүлчид эх сурвалжаас нь үнэн бодит мэдээллийг авч ард иргэдэд түргэн шуурхай мэдээлэх үүрэгтэй. ТОСК-ийн байранд очиход арав гаруй телевизийн сэтгүүлч А.Гантулга даргыг хурлаас тарахыг хүлээж байв. Удалгүй хурал дуусч, үүдний жижүүр орох тушаал өгөв. Сэтгүүлчид А.Гантулга даргын өрөөнд ороход“Хэвлэлийнхнийг хэн дуудсан юм бэ” гэв. “Буянт-Ухаа-2” -т хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон талаар тодруулах гэж яваагаа дуулгахад“Хэнээс тийм юм сонсчихоод ирсэн юм” гээд уурлав. Биднийг асуулт асуухад тэрбээр уурлаж, “Битгий балай юм яриад бай. Чиний хэлснийг би ойлгохгүй байна” гэх мэтээр уцаарлаж байлаа. Энэ эрхэм ажлаа хийж, ард иргэдэд мэдээлэл хүргэхээр явж буй сэтгүүлчидтэй ийн ёс зүйгүй харилцаж байгаа юм чинь энгийн иргэдэд хэрхэн ханддаг хүн бол. ТОСК-ийн үүдээр өргөдөл барьсан, өргөдлийнхөө хариуг авах гэсэн хүсэлтэй хүн олон байв. Тэднийг үүдний жижүүрээс нь эхлээд загнаж байгаа харагдсан. Энэ мэтчилэн иргэддээ үйлчилж чаддаггүй албан байгууллага, ард түмнийхээ төлөө ажилладаггүй араншин муутай, харилцааны соёлгүй даргад даруулга хэрэгтэй санагдана. “Төрийн байгууллагууд иргэдэд ил тод нээлттэй ажиллах ёстой” гэдэг. Энэ журам өнөөдөр хаана хэрэгжиж байна вэ.
С.Ичинхорлоо
Зочин · 2015/01/19
Xo xo
Зочин · 2015/01/08
Ogtsruulaachee. buduuleg ariin haalgiin ardchilsan nam,iin bas neg chikhees biz dee
өндөр болгох ну · 2015/01/08
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/08
èéì ìóóñàéí õºãèéí äàðãà íàðòàé áàéõàä ÿàæ õºãæèõèéí áý ìîíãîë õ¿í åð íâ ÿâæ ÿâæ õàìãèéí ìóó õ¿í øèã áíà 人 õóäàë÷ õóëãàé÷ çàëõóó àâèëãàë÷ õ¿íä ñóðòàëòàé õîð íàéðóóëäàã ãýýä ë õºâºð÷ ºãíº äºº ãýõäýý ìýäýýæ á¿õ õ¿í áèø ë äýý çºâõºí äàðãà ñýòýðòýí äýýð íü òºðèéí àëáàí õààã÷èä
Зочин · 2015/01/08
èéì ìóóñàéí õºãèéí äàðãà íàðòàé áàéõàä ÿàæ õºãæèõèéí áý ìîíãîë õ¿í åð íâ ÿâæ ÿâæ õàìãèéí ìóó õ¿í øèã áíà 人 õóäàë÷ õóëãàé÷ çàëõóó àâèëãàë÷ õ¿íä ñóðòàëòàé õîð íàéðóóëäàã ãýýä ë õºâºð÷ ºãíº äºº ãýõäýý ìýäýýæ á¿õ õ¿í áèø ë äýý çºâõºí äàðãà ñýòýðòýí äýýð íü òºðèéí àëáàí õààã÷èä
Зочин · 2015/01/08
шууд ажлаас хал тэгэж байж дараагийн хүмүүс ажлаа зөв хийнэ
Зочин · 2015/01/08
hezee baihdaa darga nar saihan ****tai blaa bugdl huwiin kompanda ajilaj bgaa yum shig sehuun zantai bdgin shtee saihan haritsana gewel goridsonii garz ....