Төрийн албан хаагчид тэвдэж эхэллээ
2015/01/09
Төсөв хэмнэх зорилгоор Шийдлийн Засгийн Газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын цомхотгол юм.
Сүүлийн өдрүүдэд сайд нь солигдсон яамдууд халаа, сэлгээний ажил хийгдсээр байна.Сонгууль болох тоолонд хоморголон халалт явагддаг. Харин одоо засгийн газар солигдсонтой холбогдуулан энэ үйл явдал давтагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголын төрийг улам хүчгүйдүүлж, хүний эрхийг тоглоом болгож байгаа гэхэд болно.
Тиймээс засгийн газрын харьяа яам, агентлагийн албан хаагчид “Би ажилтайгаа үлдэх болов уу” гэсэн айдастай өдрүүд үргэлжилж байгаа юм. Засгийн газар яам агентлагийн бүтцийг 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр 2015 оны төсөвт яамдын цалин мөнгөтэй холбоотой зардлаас 3,2 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолжээ.
Мөн төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийснээр зардлыг 18,5 тэр бум төгрөгөөр бууруулж төрийн албан хаагчдын орон тоог 1700 орчим хүнээр бууруулъя гэж засгийн газар УИХ-д санал оруулаад байгаа. Гэтэл эдгээр өөрчлөлтөөс гадна шинээр томилогдсон сайд дарга нар нь өөрийнхөө багийн хүнийг томилохын тулд хууль бусаар үндэслэлгүйгээр ажилчдыг халж байгаа үйл хэрэг гарч байгаа гэнэ.
Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дээр өнөөдрийн байдлаар 1500-аад гомдол очоод байгаа юм байна. Хэрэв хууль бус шийдвэр гаргаж ажилчинтайгаа зөвшилцөхгүй, хууль бусаар танил талаа харж ажилчдаа халж байгаа бол МҮЭХ-нд хандаарай хэмээн албаныхан онцоллоо. Мөн тэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байгаа юм байна.
Мөн эрдэм шинжилгээний зарим байгууллагын төсвөөс санхүүжүүлэх зарчим хэлбэрийг нь өөрчилснөөр захиргаа, санхүү зэрэг 260 орчим орон тоог цомхтгож зардлыг нэг тэрбум 479 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан аж. Адилхан болон ойролцоо чиг үүрэгтэй гэж үзсэн 39 хүрээлэн, газар хөдлөлтийн станцуудыг нэгтгэж 19 болгон зохион байгуулж орон тоог 175-аар бууруулахаар төсвийн тодотголд тусгажээ. Гэхдээ энэ халаа сэлгээ нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа юм байна.
Ойрын өдрүүдэд болж байгаа энэ үйл явдалтай холбогдуулан төрийн албан хаагчид жагсаал хийх гэж байгаа гэсэн мэдээлэл ч байгаа. Мэдээж хэрэг тэд хоморголон халалт 15 хувийн цомхотгол, цалин нэмэхгүй гэсэн шийдвэрүүдийг эсэргүүцэж дуу хоолойгоо өргөхөөр бэлдэж байгаа нь ойлгомжтой. Ямартай ч цомхотгол анхаарлаа хандуулж төрийн ажлыг салгардуулсан хоног өдрүүд хэр удаан үргэлжлэх бол гэж зовних иргэд олон байна.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/01/12
төрийн албан хаагчид баялаг бүтээх биш харин ч баялаг бүтээгчдээ дарамтлах гэж л сууж байгаа штэ яг үнэндээ бол.15 хувийн цомхотгол ч багадна.Дор хаяхад 50 хувь цомхотгох хэрэгтэй.Монголд дарга нарын тоо багадаагүй.
Зочин · 2015/01/11
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Термокийг захиалвал салхивчны сийгэлт болон тохиргоог үнэ төлбөргүй засаж янзалнаа.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2015/01/11
zov sh dee, yamar ch hereggui davhardsan oron tooon deer neeh huned surtaltai yarvaisan yumnuud suuj baidag, zov, tsomhotgo.
Зочин · 2015/01/10
хэрэггүй төрийн албан хаагчдийг цомхотгох нь зөв өө хэрэггүй
иргэн · 2015/01/10
ингэж балайрахаа болимоор юм төрийн алба хэтэрхий улс төржиж бнаа