Алтайд нүүрэлсэн “Гүтгэлгийн тахал”
2015/01/13
Тахал бол хүн төрлөхтний айдас. Тархалт нь идэвхжин эд үедээ юунд ч зогсоохын арга үгүйгээр хурдацтай тарж, тэр хэрээрээ аюул хөнөөл дагуулж, айдаст автуулж, гамшиг бий болгож байдаг.
Яг ийм нөхцөл байдал өнөөгийн Монголын улс төрд эд хүчээ авч, бусдын хийсэн ажлыг харлуулж, хийгээгүйг нь хийсэн мэт болгож, нэг үгээр гүтгэж,бохир тогололтоор улс төр хийх нь хэвийн үзэгдэл мэт болж байна. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн энэ явуургүй арга нь харамсалтай нь тахал мэт тархаж байгаагийн нэгэн жишээ нь Говь Алтай аймагт газар авчээ.
Саяхны нэг өдрөөс эхлэн Говь Алтай аймгийн засаг дарга өрөөндөө бусдыг дуудаж оруулж ирэн дарамталж, газрын даргыгаа хэвтэрт ортол нь зодсон гэх мессеж тараагдаж, зохион байгуулалттай энэ гүтгэлгийн цаана улс төр хийгээд сууж байгаа хүмүүсийн үйлдэл илчлэгдэж эхлэж байна.
Анхандаа аймгийн засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн улмаар түүний биед халдаж, хэвтэрт ортол нь зодсон гэх асуудлаар гүтгэлэг тарааж эхэлсэн байгаа юм. Харамсалтай бодит үнэн энэнээс тэс өөр гэдгийг тухайн үед хуралдаж байсан төлөөлөгчид бүгд батлаж чадахаар байгаа. Тэр өдөр нь бямба гараг байж таарсан байдаг. Аймгийн засаг даргын зөвлөл хуралдаж, улсын болоод аймгийн сайн малчидаа шалгаруулхаар цугларсан байх үеэр, энэ салбарын дарга бөгөөд өнөө зодуулсан гэх Амартүвшин нь гадуур архидан согтуурч, бусадтай нудрага зөрүүлэн, нүд нүүрэндээ мэдэгдэхүйц хэмжээний гэмтэл авсан байдалтай засаг даргын зөвлөлийн хурал дээр орж ирсэн гэдгийг зөвлөлийн гишүүд хэлж байгаа юм.
Ингээд иймэрхүү байдалтай засаг даргыхаа өрөөнд орж ирэн сайн малчин шалгаруулхаар хуралдаж байсан зөвлөлийн гишүүд рүү хатуу үг чулуудан, орон нутгын удирдлагуудыг элдвээр дуудаж, цоллож, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргах үед нь О.Амгаланбаатар дарга түүнийг хурлыг орхиж гарахыг шаардсан байгаа юм. Учир нь Амартүвшин нь өмнөх өдөр нь засаг дарга болоод бусад гишүүдэд эмнэлэгт хэвтэх гэж байгаа талаараа ярьж байсан бөгөөд, эрүүл мэндийн тодорхой шалтгаантай дээр, бусадтай зодолсон байдалтай байсан учраас засаг дарга О.Амгаланбаатар түүнд явж амараад эмнэлэгийн тусламж авхыг санал болгож, хуралдаж байсан өрөөнөөс гарахгүй байх үед нь арга буюу түлхээд гаргасныг нь эмнэлэгт хэвттэл нь зодсон мэт болгож гүтгэлэг тараасан гэгдэж байна.
Нэгт Амартүвшин тэртээ тэргүй эмнэлэгт хэвтэх хүсэлтээ аль хэдийн хэлж зөвшөөрөл авсан байсны дээр гаднаас өөр бусад таниж мэдэхгүй хүмүүстэй зодолдсон байдалтай орж ирснийг нь харсаар байж газрын даргыгаа зодсон мэт мессежийг тараасан байгаа юм.
Хоёрт гэвэл ийм гүтгэлэгийн тахал Говь Алтай аймагт нэг биш удаа давтагдаж байгаа нь цаанаа сонгууль дөхөсний дохио болж цэвэр улс төрийн зорилго агуулж байгаа гэдэг нь ч анзаарагдаж байгаа юм. Энэ баруун бүсийн гол аймгуудын нэгт улс төрийн ноёрхолоо тогтоож чадаагүй, хууль бус аргаар засаглалын эрхийг авах гээд бүтэлгүйтсэн ч тэр хүсэл эрмэлзэлээ орхиж чадахгүй яваа олон хүн бий. Улаан цайм гүтгэлэг тарааж тэрэндээ олон нийтийг итгүүлэх гэж яваа энэ байдал нь орон нутгын бусад аймгуудад бас тахал шиг халдварлаж байгаа харамсалтай мэдээ ч чих дэлсэх болж дээ.
Худал үгийг мянга хэлвэл үнэн болдог гэхчээр хийгээгүй зүйлийг нь хийсэн гэж гүтгээд байхаар хийсэн болж таарна гэсэн явцуу бодолоо улс төр хийх гол зэвсэгээ болгосон хүмүүс олширч байна даа.
Зочин · 2015/01/16
MAN namliin zaluucheuud namiinhaa hural deeree zodoldson neg negiinhee gariig hugalsan shvvdee man namiinhniii yawuulga bna
Зочин · 2015/01/15
Ард түмнээр сонгогдоогүй Амгаланбаатар хийсэн үйлдлээ буруу тийш нь чихэж тжлтрах аргаа хайж байна уу.Булавч бултайна шүү.Огцорвол таарна.
Зочин · 2015/01/14
huurhiiduu ene neg darga bolj togloj bga huuhed shig l amitan bhiim daa.
Зочин · 2015/01/14
Наад зодсон гээд бйгаа дарга чинь МАН-нх бол худлаа. Харин Ард/намынх бол үнэн. Учир нь Ард/намынхан чинь хулгайч луйварчид, танхайчуудаар дүүрсэн хятадын бодлого хэрэгжүүлэгч нам шүү дээ ард түсэн минь ээ
zochin · 2015/01/14
Argaa yadsan ch er boldoo. Iiim l hugiin yumnuud deer dorgui suudal shiree ezelchiheed nudnii bulai bolood baigaa yumdaa.