Өвлийн улиралд заавал явах ёстой аялалууд
2015/01/14
Монголын өвөл хамгийн сайхан нь. Гэхдээ Улаанбаатарын утааг эс тооцвол. Гэсэн ч бид өргөн сайхан тал нутаг, цэвэр сайхан агаар, байгалийн дурсгалт газрууд, урт удаан цаг хугацааны түүхтэй ард түмэн. Хэдийгээр нийслэл Улаанбаатарт хүн амынх нь тал хувь нь байршиж, утаан дунд эрүүл мэндээ алдаж байна гэж байгаа ч бид чөлөөт цагаараа агаарт гэр бүл, найз нөхөд, ангиараа гарах бүрэн боломжтой юм. Үүнийг өндөр түвшинд зохион байгуулдаг залуус ч ажиллаж байна.
Өвлийн улирал 12-р сараас 2 сар хүртэл гэсэн богинохон хугацаанд үргэжилдэг. Ажил гэр гэж гүйсээр байтал нэг мэдэхэд өвөл дууссан, өглөө гэрээсээ гарахад хаврын урь орсон байдаг. Тиймээс өвлийн улиралд заавал хамрагдах ёстой, явж үзэх ёстой хэдхэн аялал байгаа юм. Өвлийн хамгийн том аялал яалт ч үгүй “Гоёмсог цасны баяр”, яг л хойд туйлд байгаа мэт мэдрэмж төрүүлэх нохойн чарганы аялал, өвөл дугуй унаж болдог гэдгийг саяхан “Дугуйтай санта” аяллаар харуулсан тиймээс “Дугуйтай болзоо”, “Мөнгөн жим” аялал, мөн МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр уушиг сан”-ийн цэвэр уушиг аялал гээд маш олон аяллууд байгаа бөгөөд яг одоо Манжуур явж дэлгүүр хэсэх “Манжуур хот бизнес аялал”-д хамрагдах боломжтой юм байна. Долоо хоногт ганц удаа ч болов цэвэр агаарт гарч, уушигаа амьсгалуулж, өвөл дуусахаас өмнө цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
өндөр болгох ну · 2015/01/15
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮