Иргэдийн дуу хоолойг "өлгийтэй хүүхэд" хүргэлээ
2015/01/15
Шийдлийн Засгийн газар "хэмнэлт" хийх уриалга гаргасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Хэмнэлтийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлээгүй иргэдээсээ эхэлсэн нь дутагдал болсон. Сүүлийн хэдэн өдрийн турш яригдаж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн асуудал бол малын хөлийн татвар, автомашин татварыг нэмэгдүүлэх, эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө зэргийг хасч таналт хийхээр хэлэлцэж эхэлсэн нь ийнхүү иргэдийг бухимдуулж эхэлсэн.
Энэ сарын 15-ны өдөр "Чингисийн талбайд" өлгийтэй хүүхдүүд жагслаа. Нийт есөн хүүхэд жагсаалд оролцсон бөгөөд тэд УИХ-ын гишүүдээс өсөн асуулт асуусан юм.
-Ц.Чойжамц: Хэмнэлтийг өөрсдөөсөө биш иргэдээс хийсэнд эсэргүүцэж байна-
Жагсаалыг зохион байгуулагч Ц.Чойжамц "Шинэ Засгийн газар гараад хэмнэлт хийхээр ярилцаж эхэлсэн. Хэмнэлт хийх нь зөв шийдвэр байна гээд харж байтал дарга сайд нарын унаад явдаг машин, тансаг хангамжаас нь танаагүй. Харин хамгийн бага орлогттой ядуу иргэдийн хоногийн хоолоо болгож яваа хүүхдийн мөнгөнөөс хасч эхэллээ. Үүнийг хасна гэсэн шийдвэр гарааагүй байгаа ч АН-ын бүлгийн хурал дээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ намын бүлгийн шийдвэр бол төрийн шийдвэр биш шүү дээ" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
- Х.Ганбаатар: Хэлэх үгээ хүмүүсийн зүрхэнд нь хүргье -
Жагсаалыг зохион байгуулагч Х.Ганбаатар: "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Солонгосын иргэд алт, мөнгөө бөгжөө өгсөн талаар уриалга гаргасан. Тэгэхэд их дургүйцэж авсан. Харин одоо энэ төсвийн тодотголтой холбоотой хэмнэлт хийх нь зөв. Гэхдээ яагаад заавал эх, хүүхдийн мөнгөнөөс хасах ёстой гэж. Өөрсдийнхөө зардлыг хасаагүй байж. Би зүйн бол үнэхээр зардал мөнгөний хувьд улс хэцүү байгаа бол илүү зардал болох тансаг унаагаа зарчихвал хүүхдийн мөнгөө өгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Гэтэл нөхдүүд өөрсдийн жийпээс татгалзахгүй хоногийн хоолны мөнгөө яая даа гэж байгаа хүмүүсийн халаас руу гараа дүрээд эхлэж байгаад дургүйцэж байна. Хоёрдугаарт татвар нэмэгдэж байгаа асуудал. Машины татвар нэмэгдсэн. Хүмүүс приусын татвар нэмэгдлээ гээд шуугиад эхлэхээр приусын болилоо гэчихдэг. Гэтэл цаана нь байгаа бусад машин нь яах юм? Өнөөдөр эксель, аксент унаж хоолоо залгуулж, амьдралаа авч яваа олон хүн байгаа. Тэд нар яах юм? Тэгэхээр энэ төсвийн хэмнэлтийн бодлого нь буруу байна. Хэлэх үгээ зүрхэнд нь хүргье гэсэн зорилготой энэ жагсаалыг хийлээ. Би өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхэд хэн ч ирж сонсохгүй, дээр нь энэ хурлыг хийхэд ямар зардал ордог билээ. Өлгийтэй хүүхэд хүмүүст их эмзэг туссан" гэлээ.
Энэхүү жагсаалыг зохион байгуулагчид хэлэхдээ "энэ үзэл бодлыг дэмжиж байгаа маш олон иргэн бий. Хүрч ирээд биднийг дэмжээд үзэл бодлоо хэллээ. Харин арга барилын хувьд өөр гэдгээ онцолсон юм.
Зөөлөн хэлбэрээр тайван жагсаал хүүхдүүдийг нялхаас нь улстөржүүллээ гэх шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэхүү жагсаалд нярай хүүхэд оролцуулаагүй, тоглоом өлгийдөж хүүхдийн уйлж буй чимээг хөгжмөөр өгчээ. Үүнээс нь үүдэн зарим иргэд эхчүүдийг өлгийтэй хүүхдүүдээ авчирэн жагслаа гэсэн ойлголт төрсөн байна.
Жагсагчид УИХ-ын гишүүдээс дараах асуултыг асуусан юм.
1. Ч.Сайханбилэг ахаа та бидний сүүний мөнгийг хасахаасаа өмнө дарга ах нарын тансаг зардлаас танахгүй юм уу?
2. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа манай гэрийн багахан орлогоос хасчихаад олон дахин нэмэгдсэн машины татвараа авч чадах уу?
3. Ч.Сайханбилэг ахаа төлдөг татвар нь нэмэгдэж, орлого нь багассан хүмүүс хүн шиг амьдарч чадах уу?
4. Ч.Сайханбилэг ахаа анхны ажил чинь нялх балчир бидний хоолыг хасч, бүсийг чангалах харгислал байх байсан юм уу? таны ЗГ харгис шийдлийн ЗГ боллоо.
5. Ч.Сайханбилэг ахаа та намынхаа улс шиг хөгжье уриаг мартчихсан юм уу?
6. С.Эрдэнэ ахаа бид даарч байна. Гурван давхар дээлтэй та яаж байна?
7. З.Энхболд ахаа ард олон бид нар хэдий хүртэл танай намынхантай дүүжин даажин тоглох юм бэ?
8. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа бидэнд өрнөөс өөр юу өвлөгдөж ирэх вэ?
9. Аав, ээж намайг айлд өргүүлнэ гэсэн Ц.Элбэгдорж ах та намайг өргөөд авч чадах уу? гэсэн есөн асуултыг асуужээ.
Х.Даваа
sssss · 2015/01/17
*Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=321509 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
өндөр болгох ну · 2015/01/16
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/16
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2015/01/16
Huuhed gadaa daaruulahaa boliochee ta nar jagsah geed bgaa bol uursduu jag***g yum bgaa biz