Ирэх хоёрдугаар сарыг залуучуудын төв байгууллага болох МЗХ-оос “Хайрын сар” болгон зарласан. Хоёрдугаар сарын 14 буюу “Гэгээн хайрын өдөр”-ийг тохиолдуулан ганц бие залуучууддаа зориулж “Дугуйтай болзоо” хөтөлбөрийг тус байгууллагаас зарлаж буй ажээ.
 
Дугуйтай болзоо аяллыг хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдрөөр зохион байгуулах гэнэ. Зайсангийн гүүрнээс – Нарны гүүр хүртэл аялах бөгөөд замын эцэст асар майхан барьж үдийн хоол, вино, аарцаар дайлахын дээр хөгжөөнт тэмцээнүүд зохиогдох аж.