“Монголын  үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ноос тариаланчид ХХААЯ-аас 2015 оны 1 сарын 7-нд 20,000 тонн улаанбуудай импортлох импортын зөвшөөрөл олгосон. Энэхүү шийдвэр нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргэх юм. Уг нь манай улс гадаадаас улаан буудай импортлоод байхааргүй дотоодын хэрэгцээгээ хангадаг. Тариаланчдын тарьсан буудай нь чанартай бөгөөд үүнийг нь лаборториуд баталдаг байна. Ийм байхад  ОХУ-аас  улаанбуудай оруулж ирэх гэж байгаа нь  хэн нэгний ашиг хонжоо харсан үйлдэл хэмээн үзэж энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр тэд зөвлөгөөнөө хийж дараагийн шатны эсэргүүцлээ илэрхийлэх болсоноо энэ үеэр хэвлэлийнхэнд онцлон дуулгав. 

Тариаланчдын төлөөлөл "Газар тариалан 2011,2012 онд уналтын байдалтай байсан үе. Харин 2013 онд тариа ургаж гурилын үйлдвэрүүд цавуулгагүй байна тариаланчдаас буудайг нь авахгүй гэх болсон тариаланч миний сэтгэл их гонсгор байна. Бидний тарьж буй буудай бол Монголын хөрсөнд ургаж байгаа цэвэр экологийн бүтээгдэхүүн, стартиагийн түүхий бүтээгдэхүүн, манайхаас бусад орон энэ бүтээгдэхүүнээ нөөцөлж гурван жилийн нөөцтэй байх ёстой. Гэтэл нондин манай санд байсан буудай шавхагдаад юу ч үгүй болсон. Одоо нэг жилийн нөөц битгий хэл гурван жилийн нөөц санд байхгүй гэж үзэж байна.  Хоёрдугаарт, Хятадаас ирсэн хүмүүс манай Монгол гурилыг авдаг юм байна лээ. Харин манайхан эсрэгээрээ Хятад гурил их сайн гээд авдаг. Энэ бол тийм зохистой бүтээгдэхүүн биш л байх. Ер нь манайхан Хятад ногоог хүний ялгадасаар борддог гэдэг нь батлагддаг. Жишээлбэл, сонгиныг гялгар уутанд боогоод тавьчихаад үнэрлэхэд цэвэр хүний ялгадас үнэртэж байдаг. Ийм учраас манайх хүнсний аюулгүй байдал дээр анхаарах цаг нь болсон. Монголын ард түмний хамгийн их эмгэнэлттэй нь хүнснийхээ аюулгүй байдлаас болж манай улсууд сүүлийн үед хавдар их залуужиж байгаа. Манай оронд хамгийн их хэрэглэгддэг хүнс нь гурил, мах хоёр л бий. Энэ хоёрт бол хамгийн их анхаарах хэрэгтэй. Гэтэл хөдөө аж ахуйн яам чинь эх орондоо тарьдаг буудайгаа тоохгүй гаднаас оруулж ирнэ гээд байгаа нь хачирхалтай байна. Тариаланч биднийг хөдөө аж ахуйн яам дэмжих цагт нь дэмжиж, туслах үедээ гараа сунгаж, хэлэх үедээ хэлдэг л байх хэрэгтэй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

 “Монголын  үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны Ерөнхийлөгч Л.Цандэлэг "Энэ засагт итгэл үзүүлэхгүй ээ. Итгэл алдаруулсан учраас Шийдлийн Засгийн газарт тариаланчид итгэхгүй байна. Яагаад гэхээр Ерөнхий сайд нь өөрөө тариаланчидтэй уулзсан. Тэгсэн мөртлөө Ч.Сайханбилэг 40 мянган тн уулаан буудайг импортлох зөвшөөрлийг "ХААН" банкны хувь эзэмшигч, Улаанбаатар гурил, Таван богд группийн н.Баатарсайханд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаар том асуудал бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улаанбаатар ХХК-ний н.Баатарсайхан гурвыг тариаланчид халз мэтгэлзээнд дуудаж байна гэдгээ хэлье. Орон даяар энэ үйл ажиллагааг цацахад хэвлэлийнхнийг идэвхитэй ажиллахыг уриалья. 

Улаанбаатар ХХК-ний н.Баатарсайхан, Од групп хоёр сүүлийн 2 жил дараалж тариаланчдаас авсан буудайгаа авчихаад энэ чанаргүй байна гэж Монгол орон даяар зарласан. Ийм учраас бид нар энэ хүмүүст нэг ч ширхэг буудай өгөхгүй авчихаад муу хэлээд суугаа хүмүүст өгч яах юм. Аваад бүтээгдэхүүнээ зарчихаад түүнийхээ араас биднийг муулдаг улс. Буудай хоёр янз байгаа. Нэгдүгээрт  Монгол улсын стандартанд тэнцсэн хүнсний аюулгүй байдлыг хангасан, хүний эрүүл мэндэд аюулгүй байх ёстой тэгээд мэргэжлийн хяналтын шалгалтаар орсон байх хэрэгтэй байдаг. Үүнийхээ дагуу Монголын буудайны 50 хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн 370 аж ахуй, нэгж, иргэн 130 мянга 514 га талбайд тариалалт хийж авсан 234 мянган тн улаан буудайнд бүс бүсээр нь мэргэжлийн хяналт дүгнэлт гаргасан байгаа. Энэхүү шалгалтын дүнд улаан буудайны цавуулаг нь 25,7 хувьтай байна гэдгийг баталсан дүгнэлт бий. Мөн бид нар ОХУ-д шинжилгээнд улаан буудайны дээжээ өгөхөд хариу нь дээрх шинжилгээтэй таарсан. Түүнчлэн Солонгос улсад шинжилгээ өгсөн мөн л таардаг. Ийм байхад биднийг чанаргүй улаанбуудай нийлүүлдэг гэх гүтгэлгээ зогсоо. Тариаланчид Улаанбаатар ХХК-д буудайгаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.

Монголын тариаланчид энэ сарын 29-нд "Чингисийн талбай дээр" жагсаал хийж тариалан эрхлэгчийн холбооныхон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарим гурилын үйлдвэрт ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх квот өгснийг эсэргүүцэх юм.

Улаан буудай нийлүүлсэн мөнгөө ихэнх тариалангийн компаниуд аваагүй, тариалалтыг дэмжих сангаас олгох 21 тэрбум төгрөг нь гурилын үйлдвэрүүдэд зээл болж очоод байгаа нь ирэх хаврын тариалалтанд бүр ч хүндрэл учруулж байгаа гэдгийг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ. 

Төр засаг импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзья гэх уриалгыг гаргах мөртлөө яагаад Монголынхоо улаан буудай тариалдаг ТАРИАЛАНЧИД-ыг ийнхүү хүнд байдалд оруулж байгаа нь тун сонин. Эдийн засаг хүндрэлтэй үед харин ч ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД ургасан буудайгаа гурилын компаниуддаа өгч иргэдийн амжиргаагаа хүртэл бодох асуудал юмсан. Гэтэл цалингүй ядаж яваа иргэдийнхээ тоог нэмж тариаланчдыг хоолноос салгах арга сэдэж суугаа нь өрөвдөлтэй. 

Х.Даваа