АББД. Товчилсон энэ үгийг мэдэхгүй хүн ховор биз. “Ажлын байрны бэлгийн дарамт”. Сонсоход, ярьж хэлэхэд эвгүй ч ийм зүй бус үйлдэл гаргагч, өртөгчид ихээхэн нууцлаад өнгөрдөг нь нууц биш.

“Хүний бие махбодь, сэт­гэл санаа, эрүүл мэнд, нэр төр, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон ху­­­вийн халдашгүй байдалд хал­­­­дахыг ажлын байран дахь бэлгийн дарамт гэж үз­дэг.”

Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг маш нууцлагдмал ор­чинд явагддаг тул бүр ч илэрдэггүй. Тодруулбал хохирогч буюу бэлгийн да­рам­тад өртсөн эмэгтэй, эрэгтэй өө­рийн нэр төр болон ажлын байраа алдахыг хүсдэггүй. Мөн ихэнхдээ хохирогчийг буруутгаад өнгөрдөг учраас тэд энэ талаарх мэдээллийг түгжээд өнгөрдөг гэсэн үг.

Тэгвэл монголын автомашин хэрэглэгчдийн дунд хэдийнэ танил болсон авто сэлбэгийн Монбэт ХХК-ийн захирал н.Мөнхмандах гэгч доод албан тушаалтантайгаа зохисгүй харилцаанд орж байгаад үйлдэл дээрээ өөрийн ажилтнууддаа баригдан, балмагдсандаа үйл явдлын “санамсаргүй гэрч” болсон 4 ажилтнаа ажлаас нь халжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг явдал саяхан нээгдсэн тансаг зэрэглэлийн гэгдэх Соёл төвд болсон аж. Уг төв дотроо үйлчлэгч охинтой бэлгийн харилцаанд орж байхдаа хаалгаа хаагаагүй бөгөөд санамсаргүй хаалгыг нь татсан 4 ажилтнаа өөрсдөд нь хэлэлгүй халсан талаар Монбэт болон Соёл төвийн ажилтнууд жиг жуг хэлэлцэж байна.

 

24545_5973966

Саяхан үүд хаалгаа нээсэн Соёл төв нь бассейн, саун, гоо сайхан, ресторан, фитнессын нэгдсэн цогцолбор болж нийт 9000 м2 талбайд үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тус төв нь халуун, хүйтэн усан сан, уурын болон фин саунууд, турк хаммам, үнэт чулуун амралтын өрөөнүүд, тай болон уламжлалт бариа массажтай, Францын бүтээгдэхүүнээр үйлчлэх дээд зэрэглэлийн гоо сайхан, 1500 м2 талбайтай фитнессын танхим, гадаад тогоочтой Европ Монгол хоолны ресторан бүхий  “дээдсийн” зэрэглэлийнх төв бөгөөд “томчууд”-ын нууц амьдралыг цэцэглүүлдэг газар гэж хэлж болох аж. Учир нь авто машины гражаасаа хэнд ч мэдэгдэхгүйгээр вип зэрэглэлийн өрөөнүүдэд гарах зориулалттайгаар байрныхаа шийдлийг хийсэн нь үүнийг гэрчилж буй юм.

Г.Эрдэм

Ugluu-logo