Төр тариаланчдад “салаавч” өгчээ
2015/01/29
Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо болон МУГЖ С.Жавхлан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар, салбарын яам, гурил үйлдвэрлэгчдийн холбооны шийдвэрийг эцсийн байдлаар шийдэгдсэнд бухимдлаа илэрхийлэв.
Учир нь ОХУ-аас импортлох 20тонн будаа аль хэдийн орж ирээд буулгаж байна. Тэдний хийсэн хөдөлмөр, хэлсэн үг, хүргүүлсэн шаардлагыг нохой хуцахын дайтай хүлээж авсангүй, иймд 2 дугаар сарын дөрвөнд жагсаал зохион байгуулна гэв.
Тариаланчдын гурван жилийн хөдөлмөрийн хөлс болон урамшууллын мөнгийг өгөөгүй төдийгүй өгөх ёстой мөнгөн дүнг танасан нь олон хүний амьжиргааг боомилж, дараа дараагийн алхамуудыг хийхэд хүргэж байна гэлээ.
Банкны зээл, хүүгийн хүү гээд тариаланчдын өр зээлийг он дамнан хэрээс хэтэрч байгааг хэллээ. Түүнчлэн гурил үйлдвэрлэгчдийн будааг авч урд хөршрүү худалдаалах бодолтой байна гэсэн юм.
Мэдээллийн үеэр МУГЖ С.Жавхлан хэлэхдээ “манай улс ОХУ-аас шатахууны хараат байгаа, цаашид хүнсний хараат болоход ойрхон байна.
Монгол ёс заншил үгүй болж, үүний дараа монгол хүн өөрөө үгүйрч байгаа энэ цаг үед, удахгүй монгол хүнс үгүй болох гэж байна. Монголын хөрсөнд тариалсан үр тариаг идсэн хүн хорт хавдар туслаа гэх яриа гарсан. Ийм увиагүй хүмүүс төрийн ажлыг явуулж байгаад бид харамсалтай байна. Монгол нутгийнхаа газар шороог дорд үзэж байна. Монголын нэг мал 1700 орчим төрлийн өвс ургамал олж иддэг гэсэн тоо баримт байдаг, тэгвэл тэр хөрс шороонд ургасан өвс ургамалаар хооллоод мал нь яагаад хордохгүй өсөөд байгаа юм.
Үндэсний гэсэн бүхнээ үгүй хийх гэж байна. Иймээс энэ асуудалтай тууштай тэмцэнэ, гурил иддэг монгол хүн бүрийг хоёрдугаар сарын 4-ны жагсаалд нэгдэхийг уриалж байна гэлээ.
Мөн “Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны тэргүүн Л.Цандэлэг энэ удаагийн жагсаалыг зохион байгуулснаар 2015 оны тариалалт зогсож, ирэх жилд гурил хүнсний хомсдол болоход хэн буруутайг ард түмэнд ойлгуулах зорилготой юм.
Одоогийн байдлаар жагсаалд хөдөө орон нутгийн тариалан эрхлэгчид нийлсэн 3 мянга гаруй хүн оролцохоо мэдэгдээд байгаа гэв.
Ц.Эрдэнэ
Зочин · 2015/02/04
Ингэж байхаар цэргийн эргэлт гараасай. Дэмжих хүн олон гарах байхаа.
Зочин · 2015/02/04
Ингэж байхаар цэргийн эргэлт гараасай. Дэмжих хүн олон гарах байхаа.
Зочин · 2015/02/04
Ингэж байхаар цэргийн эргэлт гараасай. Дэмжих хүн олон гарах байхаа.
Buyanaa · 2015/01/31
yunii tuluu jagsah geed bgaan oilgomjgui bna, orsoos tsavuulag undurtei 20.0 tn buudai oruulj irseneer manai buudaitai holij gaigui tsavuulagtai guril dotooddoo gargah gesen zorilgiig ene heden ailiin erh bandi shig garuud /tarialanchid/ uulan sain oilgoj bg****dee gol ni ene tarialanchid uursdiinhuu ashig l harj bgaan uur bidnii tuluu lav bish..etsesd ni helhed mongold hen bayn ve turuus uramshuulal avdag ene heden nuhud l /tarialanchid geed bgaa nuhduud/ bnshdee..
Зочин · 2015/01/31
nasaarai Altan tarian guri edlee boljil baina tsecna guril adilhan za butgii hudal zuil niigemd taraigaad bai
Зочин · 2015/01/31
Монгол гурилаар бууз чимхэвэл задарна. Иймд иргэд арга ядаад ЦЕСНА г авч байна. Үр тарианы чанар ****** учраас 20 000 тн улаан буудай авч байгаа гэж ойлгосон. МАН ын Бадамжунайгаас эхтэй урамшуулалд 420 тэрбум төгрөг зарцуулсан боловч урамшуулал тараах үндэслэл нь их инээдтэй байсан. Сум, гурилын үйлдвэрээс бичиг авсанг үндэслээд урамшуулал олгож байсан. Чанартай холбож урамшуулал олгох ёстой
Зочин · 2015/01/31
Төрөөс урамшуулалд 420 тэрбум төгрөг 7 жил зарцуулсан. Тооцоог хийдээ суын засаг даргын тодорхойлолт, гурилын үйлдвэрийн бичгээр өгч ирсэн гэсэн. Арай дэндсэн байна. Яагаад ийм сонин бүрдүүлэлтээр тэр их мөнгийг өгч байсан юм бэ? Бадамжунайгаас эхлээд асуух ёстой.