Шуурхай мэдээ: МСЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалт эхэллээ
2015/01/30
Нийслэлийн иргэний танхимд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал үргэлжилж байна. Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдаж МСЭ-ийн дүрмийг хэлэлцэхээр чуулсан. Мөн Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдах бүрэлдэхүүнийг сонгоно. Тэгвэл яг одоо МСЭ-ийн ерөнхийлөгчөө сонгохооор санал хуралт эхэллээ.
Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүний суудлын төлөө дөрвөн хүний нэр дэвшлээ. Орон нутгаас н.Шаравдорж, МУСГЗ Б,Галаарид улиран нэр дэвшиж байна. Мөн МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, Масс агентлагийн захирал Ч.Даваабаяр нарын төлөө саналаа өгөх юм.