Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд 209 дүгээр цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа билээ. Энэ цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүд өчигдөр оройн 20:00 цагаас эхлэн гадаа -30 хэмийн хүйтэнд хонон байж дугаарлаж байна.

Урьд шөнө гэхэд л цэцэрлэгийн гадаа 160 гаруй эцэг, эх дугаарлан хоносон. Машинтай хүмүүс цэцэрлэгийн гадаа дугаараа алдахгүйн тулд ээлжилж байсан бол машингүй нь бусдын машинд 10 мянган төгрөг төлж дулаан хоносон тухай эцэг эхчүүд хэлж байна.

Шинээр ашиглалтад орж байгаа 209 дүгээр цэцэрлэг нь 240 хүүхдийн багтаамжтай. Бага бүлэгт хоёр настай 72 хүүхэд, дунд бүлэгт гурван настай 72 хүүхэд, ахлах бүлэгт дөрвөн настай 48 хүүхэд, бэлтгэл бүлэгт таван настай 48 хүүхэд бүртгэж авах ёстой юм. Харин Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд статистик тоогоор цэцэрлэгийн насны 931 хүүхэд байдаг аж. Тэднээс 470 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байгаа юм байна. Энэ тухай бидний бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг "Өдрийн сонин"-ы маргаашийн дугаараас уншина уу.