Мессежний санал хураалт маргааш дуусна
2015/02/01
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч байгаа билээ.
Санал асуулга эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний 15:00 цагийн байдлаар 1,669,756 хэрэглэгч рүү санал асуулгын мессеж илгээснээс 36,967 санал ирүүлээд байна.
Санал асуулгын мессеж иргэдэд хэсэгчлэн очиж байгаа. Мессеж очихоос урьдчилж саналаа илгээсэн иргэдийн санал хүчинтэй бөгөөд санал асуулгын мессеж очиход дахин санал өгвөл "Таны илгээсэн саналыг хүлээн авлаа" гэж хариу ирэх боловч эхний өгсөн санал хүчинтэй хэвээр үлдэнэ. Санал асуулга 2015 оны хоёрдугаар сарын 3-ны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.