Согтуурлаасаа салж чадах уу!
2015/02/02
"Архидалт"-тай тэмцье гэж уриалаад ч багасахгүй байна. Монголын арван айл тутмын нэгэнд хар усанд толгойгоо мэдүүлсэн нэг хүн бий болов уу!!!
Саяхан нийтийн тээврээр зорчиж яваад хичээл насны эмэгтэй утсаар "Та хаашаа алга болчихдог юм. Өдий 50 насалчихаад архи ууж явахаа хэзээ болих вэ, арай дэндүү байна. Та яг одоо хаана байна. Машинаа яасан? Би ажилдаа яаралтай очих хэрэгтэй байна. Тэгээд таныг очиж авна. Наад газраа байж байгаарай" хэмээсээр тэр эгч автобуснаас бууж одов. Энэ мэтчилэн өчнөөн улс архи гэгчийг хэд хоногооор зооглоод алга болчихдог нэгэнээ татаж олж авах гэж гүйдэг биз.
2010-2013 оныг хүртэл архины үйлдвэрлэл тогтмол нэмэгдэж, жилд хоёроос гурван хувиар ихэссэн. Өнгөрөгч онд архины хэрэглээ эргээд буурсан ч шар айрагны хэрэглээ 2010 оноос хойш өнөөг хүртэл тогтмол нэмэгдсээр байгаа аж. Өнөөдөр Монгол улсын нэг иргэнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэв. Өнгөрсөн онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи дарс 24774 литр, шар айраг 64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи гаргажээ.
"Архины тухай хууль"-ийн төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн барьсан. Хуулийн төсөлд согтууруулах ундааны хяналтыг судалгаанд суурилсан, бодитой байдлаар хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх замаар сөрөг үр дагаварыг бууруулах, бодлого тодорхойлоход ашиг, сонирхлын зөрчилтэй этгээдийн нөлөөг оруулахгүй байх зэрэг согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зарчмыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог байхаар тусгаж, эрх бүхий байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр олгож, хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгохоор заажээ. Мөн архины жижиглэн худалдааг илүү нарийн тусгажээ. Хуулийн төсөлд хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн этилийн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг согтууруулах ундаа гэж тодорхойлж, 21-ээс доош насныханд худалдаалж, хэрэглэхийг хоригложээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр аж ахуйн нэгжид Засгийн газар олгохоор тусгасан бол үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхдээ тусгай зөвшөөрөл авах юм. Мөн 10:00-22:00 цагийн хооронд тусгай зөвшөөрөлтэй цэгээр худалдана.Архины эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг багасгахын тулд татварыг нэмэгдүүлэх, согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд төрийн зүгээс хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байхаар тусгажээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүний хуулийн төсөлд хэд хэдэн заалтыг нэмж тусгасан байна. Тухайлбал,байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоох зэргээр үргэлжилнэ. Гэтэл энэхүү хуулийн төслийг тохирсон цагтаа өргөн барьсангүй гэж эсэргүүцэх гишүүд ч байгаа юм. Учир нь тэд эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ажилгүйдэл их байгаа тиймээс архидалт газар авч байна гэх тайлбарыг хэлсэн.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Энэ хуулийн төслийг гишүүд дэмжвэл их буян болно. Өнөөдөр нийгэм даяараа архинаас болж шаналж байна. Монголын айл бүрт архины асуудалтай хүн байна гэхэд хэлсдэхгүй. Тиймээс архинаас болж зовж, шаналж байгаа ядарсан айлын хүүхдүүдийн нулимсыг арчихад хэрэгтэй гэж уриалмаар байна. Манай зарим гишүүн архи худалдаалж байгаа ТҮЦ, найман нэрийн барааны дэлгүүрийн эздийг бодож байна. Гэтэл цаана нь үүнээс ч чухал асуудал байгаа. Мэдээж хууль батлагдсанаар өөрөө хөл ургаад хэрэгжинэ гэж байхгүй. Хамгийн гол нь ард иргэд энэ хуулийг хүсч байгаа. Хуулийн хэрэгжилтэд иргэд өөрсдөө хяналтаа тавих боломжтой. Чухал хууль учир дэмжээд батлах нь зүйтэй" гэж дэмжсэн.
Тэгвэл эл хуулийн төслийг “Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ-аас уг хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Тэд Зөвшөөрлийн болон зөвшөөрлийн жагсаалтын хуулийн төслийг хуулийн зорилттой холбон үзэхэд архи, тамхи худалдах тусгай зөвшөөрөл уг жагсаалтад байх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Бодит амьдрал дээр авч үзвэл өөрсдөө үйлдвэрлэдэггүй, импортолдоггүй бүтээгдэхүүнийг хүнсний худалдаа эрхлэгчдэд хамруулж нэр төрлийг нь дамжлагад дахин задалж, хуваах замаар зөвшөөрлийн давхардлыг буй болгож байгаа учраас зөвшөөрлийн жагсаалтын 171, 174 дугаартай тусгай зөвшөөрлийг хасах хэрэгтэй гэлээ. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөлийн дарга С.Дашваанжил “2000-2006 онд 24 цагийн үйлчилгээг зогсоож, арх тамхины хуулинд хяналт тавина гэсэн том сонирхолтой хүмүүс баялаг бүтээгчдийн хийснийг өөрсдөөр нь устгуулсан. Архи ууж гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргагчид болон тамхи татаж орчноо бохирдуулдаг, зөрчил гаргадаг иргэдийн хууль бус үйлдлийг дагасан хууль гаргаад байгаа болохоос уг бусармаг үйлдлийг сөрсөн хууль гаргаж чадахгүй байна. Архи тамхийг хориглох гээд жижиг дунд үйлдвэрлэгчдийг боомилж байна. Хэрэв энэ хууль батлагдвал хүнсний худалдаа эрхлэгчид жагсана” гэж эсэргүүцэв. Амьдралаа авч явах гэж зүтгэж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг тусгай зөвшөөрөл гэгчээр ташуурдаж, 15-20 сая төгрөг нэхэн дарамталж байгаа нь зүй бус юм. Бодит байдал дээр таван сая төгрөгийн бараатай дэлгүүр цөөхөн байгаа" гэлээ.
Ийнхүү согтууруулах ундааны тухай хуулийн төслийг барьсан ч эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь нэг биш. Гэлээ гээд монгол хүнээ архинд чивүүлж, нөгөөх нь мөнгө олох арга хэмээн харсаар байвал Монгол улс "СОГТУУРАЛ"-аасаа хэзээ салах болж байна.
Х.Даваа
Зочин · 2015/02/04
МАН, АН ын дампуурсан луйварчид улс орныг удирдаж чадахгүй. Ард түмнээ архинд*******үүлж байхдаа санаа зовдоггүй юи байх даа. 8000 архи зарагч, үйлдвэрлэгч баячуудыг хамгаалж энэ хуулийг хойш нь тавьж байна. Тэр архи зардаг дэлгүүрүүдийн эзэд нь дор хаяж 2-3 машинтай, орон сууцтай баячууд байдаг юм. Ихэнх нь төрийн албан хаагч нарын дэлгүүр байгаа
дэндэр · 2015/02/04
эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө архины үйлдвэрийн тоог багасга.өөрсдөө архи уудгаа больж хуулиа чангатгаж мөрдвөл таарна.том ч бай жижиг ч бай албан газрын дарга нар их архиддаг шүү дээ
Зочин · 2015/02/04
Хууль бус наймааг цагдаа нар зохицуулна ш дээ .хүн хэлээд байхад хор хайж олж уугаад үхвэл хохино л болно биз.дэлгүүр болгонд архи байгаагаас балиар архичид хүүхэддээ өгөх талх ******** авахгүй архи аваад байгаам ш дээ.дэлгүүрүүд архи зарахгүй бол олон хүн архинаас гарна.балиар хүн хордуулж ашиг олдог дэлгүүрийн эзэд архины үйлдвэрийн эзэд та нар үйлийн үрээ үзэх өдөр ирнээ ********нуудаа
зочин · 2015/02/03
эхлээд архины үилдвэрүүдээ цэгцлэх хэрэгтэй шдээ цөөхөн чанартай хэдхэн үилдвэрл байхад болно танайх шиг цөөхөн хүн амтай улсад дараан архиныхаа градусыг бууруулж савалгаагын багасгах хэрэгтэй ингээд тодорхои хугацааны дараа тусгаи дэлгүүрээр зардаг юм нэг ёсондоо хүмүүсээ бага гр архинд дасаж хэрэглээгээ зохицуулдаг болсон хойн нь тэрнээс шууд ингэж хориглвол хууль бус далд наймаа газар авдаг юм за эрдэнэчимэг гишүүнээ мэдэхгүй бгаа бол надаас сайн зөвөлгөө ав би хэдэн төгрөгөөр сайн зөвлөөд өгьe
fyfds · 2015/02/03
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай . Үнэ: 22 000₮
Зочин · 2015/02/03
Энэ хуулийг дэмжиж байна.айл бүрт нэг архинд орсон хүн байна гэдэгтээ санал нийлж байна.
Зочин · 2015/02/03
мнайд ч бас байна
Зочин · 2015/02/03
Айл болгонд нэг архичин байгаа байхаа, та бодоод үз дээ.