Занданшуулсан шарил Содномдаржаа уулын оройд байдаг Цорж Санжжавын шарил гэв
2015/02/05
Сүүлийн өдрүүдэд занданшуулсан шарилын талаар мэдээлэл цацагдаж олны анхааралыг ихэд татаж байгаа билээ. Энэхүү Занданшуулсан шарилыг Нийслэлийн СХД-ийн есдүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн. Одоогоор уг шарилыг Шүүх шинжилгээний хүрээлэнд хадгалж байгаа юм.
Тэгвэл уг занданшуулсан шарилыг бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон гэв. Тэрбээр “Занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байсан юм" гэлээ.
Уг занданшуулсан шарилын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагын шалгалт дууссаны дараа өгөх юм байна.
Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Тахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг аж. Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм байна. Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьсон байна. Ингээд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг нь тогтоожээ.
Сүүлийн өдрүүдэд уг шарилын талаар олон таамагийг дэвшүүлээд байгаа. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралын төвд орсон. Энэ сарын 04-ны өдөр BBC агентлаг “Монголоос олдсон занданшуулсан лам "бүрэн амьсгал хураагаагүй" гэх гарчигтай нийтлэлийг олон нийтэд хүргэсэн.
Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм байна.
chimdee · 2015/02/07
нэр зургийг нь олонд зарлаач ****** ёрын амьтан юмаа
Зочин · 2015/02/06
Тэнэгийн нэрийг зарлаааааачээээээээээээ
Зочин · 2015/02/06
Өөр газарт яг иймэрхүү шүтээн бас хэд хэд бий. Тэрийг нь харж ханддаг улсууд нь яагаад өөр нутгаас цагаачилж ирсэн нөхдүүдэд зааж өгөөд байнаа
Зочин · 2015/02/06
Нутгийн шүтээн ,буянд бузар гараа дүрсэн хулгайчийг олонд зарлаачээ.Хурууг нь тайраад өгнөө тахирийн залуус танхай ,тархийг чинь хага цохиод өгнө гэж бодоогүй юу , нутгийн ******** оролцсон бол нарны эрт намалдагныхаа бүтэнд хамаатан саднаа аваад нутгаас зайлаарай.