Цонхны хэмжээ авна гэж айлаас хулгай хийжээ
2015/02/08
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагч нар бусдыг эд зүйлийг залилан мэхлэх замаар хулгай хийдэг хэргийг илрүүлжээ.
Энэ хэргийг 15-н настай иргэн О бусадтай бүлэглэн үйлдсэн байна. Бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Цонхнуудын чинь хэмжээг авах гэсэн юм”, “Халуун ус байвал мөнгөөр нь авья” гэх зэрэг үг хэлж анхаарлыг нь сарниулан алт мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьтер зэрэг эд зүйлсийг нь хулгайлан Хар-Хорин, Нарантуул зэрэг захуудаар явж зарж борлуулдаг байжээ. Одоогийн байдлаар 29-н айлаас иймэрхүү аргаар хулгай хийдэг нь тогтоогдсон байна.