Хосууд шунахайн сэдлээр хүний амийг хохироожээ
2015/02/09
Энэ сарын 07-ны өдөр таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан.
Архидан согтуурсан үедээ, өш хонзонгийн сэдэлтийн улмаас бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гардаг болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон мэдээлдэг.
Тэгвэл энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилжээ. Эл хэргийг 1990, 1993 оны залуу хосууд шунахайн сэдлээр ийнхүү такси үйлчилгээ үзүүлж байсан 22 настай залуугийн амь насыг хохироон улмаар автомашиныг нь авч зугтаасан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байна. Сэжигтнүүд хоорондоо маргалдаж улмаар таксины мөнгөгүй байснаас талийгаачийн амь насыг хүйтэн мэсээр хөнөөж , хохирогчийн биед байсан 28 мянган төгрөгийг нь авсан хэмээн эхний мэдүүлэгтээ өгчээ.