Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна

Сар шинийн баярын үеэр хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт,  хөлдөлт, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
  • Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
  • Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
  • Хоолоо тохируулан идэх
  • Хүн  бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд

  • Хүнсний     бүтээгдэхүүн     худалдан     авахдаа     баталгаатай     газрыг сонгох
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м   хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарийг танилцуулж байна.

Байгууллагын нэр

Утасны дугаар

Цагийн хуваарь
2 сарын 19, 20, 21, 22

Тайлбар

1

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

 
320981, 1800-1893
 
 

24 цаг

Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

/утасны жагсаалтwww.ubhealth.mn –ээс авна уу./

10-16 цагийн хооронд

3

Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд

-

10-16 цагийн хооронд

4

Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд

Сонгино хайрхан нэгдсэн эмнэлэг  631108
Хан уул нэгдсэн эмнэлэг 379258
Баянзүрх нэгдсэн эмнэлэг454004
Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 350790

24 цаг

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв

103
70110103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

10-16 цагийн хороонд

7

Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд

Баянгол Эрүүл мэндийн төв  36-25-39
Чингэлтэй эрүүл мэндийн төв   7011-0279
Баянзүрх эрүүл мэндийн төв 103
Сонгино хайрхан эрүүл мэндийн төв  103
Хан уул эрүүл мэндийн төв  34-1003
Сүхбаатар эрүүл мэндийн төв 35-07-93

24 цаг

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР