Өвөрхангай аймгийн “Богд” сумын нутгийн золголт энэ сарын 28-нд УБ хотноо болно
2015/02/26
Монгол түмний минь үндэсний их баяр наадам "Сар шинийн баяр" өргөн дэлгэр болж хотол олноороо сайхан шинэлсэн билээ. Тэр дундаа өврийн сайхан хангай нутаг болох Өвөрхангай аймгийн "Богд" сумын зон олон минь сар шинэдээ сайхан шинэлэв үү.
Өвөрхангай аймгийн "Богд" сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг Улаанбаатар хот дахь иргэдийн золголтыг өнгөрсөн жил ёслол төгөлдөр зохион байгуулсан юм. Төрж өссөн нутгаасаа хол байгаа өвөрхангайчууд Улаанбаатар хотноо цуглаж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн билээ.
Энэ уламжлалын дагуу энэ жилийн сар шинийн золголтыг 2 дугаар сарын 28-ны өдөр 12 цагт СБД-ын 2-р сургууль дээр зохион байгуулж байгаа юм. Иймд Өвөрхангай аймгийн "Богд" сумын зон олон та бүхнийг сар шинийн золголтондоо хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лавлах утас: 91141316, 91917139