"Шпигел" сэтгүүл дээр өчигдөр Монголын тухай фото сурвалжлага гарч. Тус сэтгүүлийн гэрэл зурагчин Sven Zellner-ийн авсан гэрэл зургуудыг харахад Монгол улсыг ихээхэн хар бараанаар дүрсэлсэн байна. Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохир хот бөгөөд хөгжил байхгүй, агаарын бохирдол ихтэй, мал нь гудамжиндаа бэлчдэг, эгэл жирийн иргэд гэр хороолол гэх дэд бүтэц байхгүй нөхцөлд амьдардаг.

Товчоор хэлбэл Улаанбаатар энэ дэлхий дээрх хамгийн бохир хотын нэг гэж онцолсон байна. Харин энэ гэрэл зэрэгт Улаанбаатарын бохиртой зэрэгцүүлэн нүүрсний том баян УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Европт хурдан морины уралдаан зохион байгуулж зугаацаж яваа зургийг тавьжээ. Түүний суусан мест өндөр зэрэглэлийнх байгааг харж болно.

эх сурвалж: spiegel.de