“Ээж бүхний дуу хоолой” хөдөлгөөнөөс амиа алдсан охины талаар мэдээлэл хийнэ
2015/03/05
Нийгмийг цочирдуулсан гэмт хэрэг саяхан гарсан. Тодруулбал, төрсөн эцэг, хойд ээждээ тамлуулж амь насаа алдсан дөрвөн настай бяцхан охин амиа алдсан. Гэр бүлийн хүчирхийлэл улам гаарч, энэ асуудалд төр засгийн анхаарлыг татахын тулд "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс жагсаал зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл тэд эл асуудлаар өнөөдөр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлав.
Үрээ тамлаж хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа төрсөн эцэг Цогт ХЗЯ-ны Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ажилладаг. Харин хойд ээж болох н.Маралмаа нь БХИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжилгээний дүгнэлт охин тархины харвалт, уушигны бяцралтын улмаас амиа алдсан гэж гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.