Долоо хоногийн “Тойм”
2015/03/06
Дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлосон онцлох нийтлэл, мэдээллийг уншигч авхай танд хүргэж байна.
-“Мобиком”-ынхон Иргэний хуулийг зөрчиж байна-
ШӨХТГ-т үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой санал гомдол ихээр ирдэг байна. Тэдгээр санал гомдлын дийлэнх нь “Мобиком” корпорацитай холбоотой байдаг бөгөөд хэрэглэгч хохирсон тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бүхэн нь тус компани хэрэглэгчдэд мэдээлэл өгөөгүйтэй шууд холбоотой байдаг.
Тухайлбал “Мобиком”-ын хэрэглэгч гадаадад явахдаа олон улсын роуминг үйлчилгээг авсан тохиолдолд хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч 300 000-10 000 000 төгрөгийн төлбөр гардаг байна. Хэрвээ гарсан төлбөрийг нь төлөхгүй бол ажил амьдралаа зохицуулж байгаа утсыг нь хаана хэмээн Мобикомоос “сүрдүүлдэг”. Яг ийм жишээгээр олон хүн хохирсон бөгөөд ШӨХТГ-т хандсан байдаг. Тухайн үйлчилгээг авсан тохиолдолд хэрэглэгч хэрэглээ болон тооцоогоо хянах боломжгүй байдаг. Мөн хэрэглээ нь 300 000 төгрөг болсон тохиолдолд мессежээр мэдээ ирүүлдэг байна. Тодруулбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг. Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас энэхүү байдал үүсч байгаа. Уг нь Иргэний хуулиар бол үйлчилгээ үзүүлж байгаа л бол мэдээллийг хангалттай өгөх ёстой байдаг. Гэтэл мэдээллийг хангалттай өгөөгүйн улмаас ийнхүү иргэдийг хохироосоор байгаа юм.
Харин энэ үйлдэлдээ Мобикомын зүгээс хэрэглэгч мэдээлэлгүй болоод ийм асуудал гарлаа хэмээн тайлбарладаг. Тэгвэл хэрэглэчид зааж зөвлөж, үйлчилгээнийхээ давуу болон сул талыг Мобиком тайлбарлах хууль эрх зүйн зохицуулалттай.
Энэхүү ойлгомжгүй байдалд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгахыг “Мобиком корпораци” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгосон гэж байгаа.
Харин “Мобиком” үгүй гэж гүрийж, хэрэглэгчийг мэдээлэлгүй хэмээн буруутгасаар байгаа...
ШӨХТГ-ыг үл тоомсорлодог энэ компанид хариуцлага тооцох Төрийн өөр байгууллага байгаа бол ажлаа хийхийг хохирсон иргэд хүсч байгааг уламжилж байна.
-Д.Бямбасүрэн: Иргэд эхэс дээдэс шиг Солонгос явж эмчлүүлж чадахгүй-
Төрийн өмчит 20 аж ахуйн нэгжийг хувьчлах шийдвэр гарсан. Үүнд гуравдугаар шатлалын эмнэлгүүд багтсан байна.
Төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлах нь сайн зүйл биш, өнөөдөр цаг хугацаа нь биш гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэлж байна. Тэрээр,
-Төр гэдэг сайн дурын урын сайханч биш. Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, төр барьж байгаа улстөрийн нам гэж бий. Ард түмэндээ амлалт өгч төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ хэмээн байж төр барих эрхээ сонггогчдоос авдаг. Энэ хоёрыгоо эргээд харвал зүгээр. Эрүүл мэндийн салбар бизнесийн салбар биш. Нийгмийн үйлчилгээний амин чухал салбар. Эргээд харахад эмнэлгийн салбар ямар байна гэхээр ихэс дээдсүүд зоогийн газар хэсч яваад хордлого болохоороо Солонгос явлаа, зугаалж яваад чарганаас унахаараа Солонгос явлаа гээ гараад явчихдаг. Жирийн иргэд ямар нэг юм тохиолдоход Солонгос явуулдаг билүү, үгүй шүү. Монголчууд татвар төлдөг. Тэтгэврийн би гэхэд алх авлаа гэхэд 10 зүсэм талхны нэг зүсэм нь татварт явдаг. Энэ татварын мөнгийг хүн ардынхаа сайн сайхан, тусгаар тогтнолын төлөө татвараа төлдөг. Түүнээс энэ татварын мөнгийг зөвхөн эрх мэдэлтнүүдийн зугаа цэнгэлд зарцуулж болохгүй. Сүүлийн үед хараад байхад эрх баригчид хэн нэгэн баян хүний хэтэвчний зоргоор хууль, тогтоолоо өөрчилдөг, тал засч эхэлдэг. Миний бодлоор 2016 оны сонгууль ойртож байна. аль ч улстөрийн хүчин ард түмэндээ өгсөн амлалтаа эргээд хараасай.
Хувийн эмнэлгүүдийг өнөөдөр хар. Сайн муу, ор нэр төдий ч бий. Хамгийн гол нь үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. мөн үнэтэй эм тариагаа шахна. Зарим нь гадны эмнэлэгтэй хуйвалдаад эмчлүүлэгч шахах ажил хийж байхыг үгүйсгэхгүй. Төр жаахан ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байна гэдгээ ухаараад сайн ажиллах гээд оролдоод үзвэл яасан юм гэмээр байна гэв.
Эх сурвалж: www.times.mn
-Нийслэлийн удирдлагууд “Урлаг соёлын байгууллага”-уудаа ад үзэх болжээ-
Сая гаруй хүн амтай их хотын нийслэлд урлаг соёлын байгууллагууд аль болох олон байж хүн амд соёлын боловсролыг түгээж, урлаг уран сайхнаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлдэг гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед урлаг, соёлтой холбоотой төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, урлагийн байгууллагуудыг дэмждэггүй юм аа гэхэд дэм болох ч бодлого алга. Харин ч дэмжихийн оронд ажлыг нь тайван хийлгэж, үйл ажиллагаанд нь нөлөөлөх шийдвэр гаргаж, төсөв мөнгийг нь танаж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гарч Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдав.
Гэтэл энэ цаг үед нэгтгэх тухай ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хоёр байгууллагыг “ад” үзэх болсон нь тун их сонирхол татаж байгаа юм. Өмнө нь энэ хоёр байгууллагыг нийлүүлж нэгтгэж үзсэн. Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг 2006-2010 оны хооронд нэг байранд байрлуулсан ч үйл ажиллагаа, орчин нөхцөл нь таарахгүй байсны улмаас “Улаанбаатар чуулга” одоогийн байрандаа орсон. Гэтэл өөр өөр чиглэлээр уран бүтээлээ туурвиж, үйл ажиллагаа нь тусдаа байгууллагуудыг хүчээр нэгтгэх гэж хошуу дүрэх нь зөв бодлого уу?...
Энэ хоёр байгууллага өнөөдрийн байдлаар тус тусын байр сууцандаа төвхнөж олон сайхан уран бүтээлүүдийг хүн ардын хүртээл болгож Нийслэлчүүдийн соёлын боловсролд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж байхад ийнхүү дахин нэгтгэх асуудал сөхөгдөх нь тэр.
Уг асуудлыг хэдэн дарга нарын шийдвэрээр нэгдэж, салгаж буй нь харамсалтай. Харамсаж байгаагийн нэг хүчин нь үүний ард тус байгууллагуудад монголын урлагийн салбарын хүндхэн ачааг нуруундаа үүрч яваа олон сайхан уран бүтээлчид байгааг бодох л хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатар чуулга гэхэд МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ С.Ганзориг тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид харъяалагдаж хит болсон гайхалтай уран бүтээлүүдээ туурвин түмэн олны сонорыг мялааж яваа. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар чуулгын урын сангийн бодлого орчин үеийн театрын хөгжлийн бодлогоор шинэчлэгдэж, Нийслэл хотын хүүхэд залуучуудад зориулсан мюзиклууд болон орчин үеийн дуу хөгжмийн тоглолтыг үзэгчдийн хүртээл болгож байгааг урлагт хайртай түмэн олон андахгүй мэднэ.
Ийнхүү метрополис хот болсоноороо бахархдаг Улаанбаатар хотын дарга нар, бусад олон арван метрополис хотын жишгээр Нийслэлээрээ овоглосон цор ганц урлагийн байгууллагаа дэмжээд явахын оронд нэгтгэн, нийлүүлнэ гэдэг нэрийдлээр татан буулгаж Улсын Нийслэлээр овоглосон урлагийн байгууллагын олон арван уран бүтээлчдийг гудамжинд гаргах гэж буй нь харамсалтай байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Германд айлчлах үеэрээ улсынхаа тусгаар тогтнолд заналхийлсэн болчимгүй үг хэллээ-
-Хурууны ленттэй “Bagro”-
Олон нийтийн сүлжээ сайтын нэгэн давуу тал нь хэрэглэгч бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэгч болж байгаа билээ. Үүний нэг жишээ нь Баясах Трейдын борлуулдаг Багро хэмээх бүтээгдэхүүнээр илэрсэн юм. Тус бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчилтэй байсныг ийнхүү фэйсбуук хуудсаар нэгэн хэрэглэгч ил болгон зарласан байна.
“Баясах” группын харьяа “Баясах фүүдс” ХХК-аас үйлдвэрлэн гаргадаг “Bagro”-ийн бүтээгдэхүүнээс хурууны лент гарч иржээ. Энэ тухай нэгэн мэдээлсэн фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрээс худалдаж авсан хүрэн манжингийн салат дотроос хурууны лентны наалт гарч ирлээ.
Найзууд даа Bagro компанийн ажилчид болон бусад албан хаагчдыг хартал нь шэйр хийгээд өгөөч” хэмээн сэрэмжлүүлэг болгон бичсэн байна. “Баясах Фүүдс” ХХК-ий “Bagro” хүнсний үйлдвэр нь Хан Уул дүүргийн 13 дугаар хороонд 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус үйлдвэр нь жилдээ 23,0 мянган тонн жимс, хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай аж. Энэ нь манай улсын жилдээ хураан авч байгаа нийт хүнсний ногооны 25-30 хувь гэнэ.
Баримтыг эндээс үзнэ үү
-29751 иргэнд ипотекийн зээл олгоно-
Орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 820.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 18646 зээлдэгчийн нийт 548.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Мөн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.69 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 29751 иргэнд 1679.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
-С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлзээнд дуудлаа-
МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Энэхүү мэтгэлцээний урилгыг хүлээж авах эсэхэд одоогоор төрийн гурван өндөрлөг албан ёсоор тайлбар хийгээгүй байна.
Үүний зэрэгцээ 2015 оны 3-р сарын 7-ны 12 цагт Чингисийн талбайд саналаа өгч, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн хуулийн дагуу цуглаан зохион байгуулж байгаа ажээ. Цуглааныг ДМ нэгдэл, "Дархан Монгол Ногоон нэгдэл", Гал Үндэстэн Холбоо ТББ хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2015/03/08
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй.
өндөр болгох нууц · 2015/03/08
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮