Жолооч, кондукторууд ажил хаялтаа хойшлууллаа
2015/03/09
Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөө өглөөний 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болсон.
Тэгвэл тэдний хүссэн хариултыг удирдлагуудын зүгээс өгсөн тул ажил хаялтаа хойшлуулж үйлчилгээндээ гарлаа.
“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” баазын ажилтнууд яагаад ажил хаях болсон шалтгааныг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Гэрэлчулуун “Тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа. Уг хэлэлцээрт ажилтнууд цалингийн 70 хувь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой гэж заасан. Гэтэл одоо цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин болчихсноос ажилтнууд хохирч байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхгүй бол 60 хувийн цалин авахгүй байгаа юм. Одоогоор автобусны жолоочид 1.1 сая төгрөг, кондуктор 700 мянган төгрөгийн дундаж цалинтай. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.
Ийнхүү “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд жолооч, кондукторуудын үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн учраас ажил хаялтаа түр хойшлуулсан байна.
Зочин · 2015/03/10
Ta har tumnee zuuvur***ug saihan buyntai ajil hiideg unen. Tegehdee ene ediin zasgiin asuudaltai ued heterhii ih shunaad bgaa ym bish uu? Ard olniihoo eruul mendiin manaand udur shunugui nud tsavchilgui zogch baigaa emch emnelgiin mergejiltnuud tsaana Hundet avtobus teevriin Jolooch, Konduktor tanii avdag gej zarlaj golood baigaa tsalingiin chini barag taliig l avch baina sh dee? Ene yostoi nuguu shudarga yos uu? Bid uls eh orondoo urgusun tangaragtai uls, gehdee bid adilhan gerbul, ur huuhed, ar gertei. bid bugd bas l humuusiin adil heregtseetei. unaanii mungu ni sardaa ch hurehgui. tsalin buugaad gar deerhi belen mungu marg**** ni duu***g. ergeed l nuguu zeelendee orno doo. ene toirog baidal ymar baina humuus ee?