НАМОХ-ны хамгийн залуу ерөнхийлөгчөөр Д.Гантулга тодров
2015/03/10
Монгол Ардын Намын дэргэдэх дүрмийн дөрвөн төрийн бус байгууллагын отгон байгууллага болох “Нийгмийн Ардчилал" Монголын Оюутны Холбооны ээлжит VI их хурлаа Монгол Ардын намын үүсэн байгуулагдсан өдөр болох Эх орончдын өдрөөр хуралдуулсан билээ. Тус хуралдаанаар ерөнхийлөгчөө сонгож, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонгосон байна.
Тодруулбал, НАМОХ-ны Ерөнхийлөгчөөр нийт төлөөлөгчдийн 99 хувийн дэмжлэгтэйгээр Д.Гантулга сонсогджээ. Түүний хувьд хамгийн залуудаа тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа анхны удирдагч гэнэ. Өдгөө удирдлагын академийн докторантурт сурч байгаа аж.
Мөн холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоон аж. Уг бүрэлдэхүүнд 39 төлөөлөгч сонгогдсноос 10 дэд ерөнхийлөгч томилогджээ.
Ээлжит VI Их хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, их дээд сургууль, оюутны дотуур байрны төлөөлөл гэхчилэн 700 гаруй оюутан залуус оролцсон байна. Тэд бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа ярилцахаас гадна дүрмийн өөрчлөлт, цаашдын үйл ажиллагааны зорилтуудаа хэлэлцэн баталжээ. Ингэхдээ НАМОХ нь зөвхөн 21 аймаг, 9 дүүрэгт салбартай байхаас гадна их дээд сургууль, коллеж, оюутны дотуур байр, суманд өөрсдийн салбар нэгжээ байгуулахаар болсон байна. Энэ нь нийт оюутан, залуучуудад хүрэх хамгийн том алхам гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн оюутнуудад сурч боловсрох, хөгжих боломжуудыг нээх, зэргийг дэмжин ажиллах талд илүүтэй анхаарч байгааг шинэ удирдлагууд онцоллоо. НАМОХ-ны үүсэл хөгжил нь 1995 онд анх байгуулагдсан Тэмүүлэл клубээс үүдэлтэй бөгөөд энэ онд 20 жилийн ой тохиож байгаа аж. Тус байгууллагын гол зорилго нь олон нийтэд нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, оюутнуудын хөгжих, суралцах, зөв оролцоог дэмжих зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах явдал юм байна.
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2015/03/11
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.