“Цэрэг эрс” танаа хүндэтгэлийн арга хэмжээ болно
2015/03/16
9.00 цагаас Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно. Энэ уулзалт “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй юм.
Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаачид оролцоно. Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр Стратегийн судалгааны хүрээлэн болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулна. Зүүн хойд азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 04 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн билээ..
10.00 цагаас “Ус тогтвортой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд” нээлттэй хэлэлцүүлэг “Эрдэнэ дрийлингийн” ХХК хурлын зааланд болно.
12.00 цагт Батлан хамгаалах Их сургуулийн Соёлын төвд болно. Нээлтэд УИХ-ын гишүүд, хүндэт зочид, үе үеийн хурандаа нар оролцоно.
14:00 цагаас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтсан "Цэрэг эрс танаа" хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордны 7 давхарын Их танхимд болно. Арга хэмжээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Онцгой байдлын албанд ажиллаж байсан, чөлөөнд байгаа генерал, офицер, албан хаагчид оролцоно. Эдгээр ахмадуудад МАН-ын удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлж, нэр бүхий хүмүүст шагнал гардуулна. -Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн босгон дээр “Монгол хурандаа” нийгэмлэгээс “Монгол хурандаа” төгсөшгүй цуврал бүтээлийн “Тэргүүн” болон “Дэд” дэвтрийг эрхлэн гаргажээ. Уг номын нээлт 3 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн 12.00 цагт Батлан хамгаалах Их сургуулийн Соёлын төвд болно. Нээлтэд УИХ-ын гишүүд, хүндэт зочид, үе үеийн хурандаа нар оролцоно.