НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ өдрийг Аз жаргалын олон улсын өдөр болгон тунхагласан юм.

Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бод­галь учраас ийм баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гар­га­ж ийнхүү аз жаргалын өдөртэй болжээ.

Ингэснээр олон ул­сын баяруудын хуанлид аз жаргалын өдөр гэсэн нэгэн баяр дэлхийн яруу найрагчдын өдөр, хүүх­дийн эрхийг хамгаалах өдөр гэсэн онцлог өд­рүүдийн нэгэн адил бүрт­гэгдэх болсон юм.

Хүн бүрт хайр, итгэл, хүндлэлийг үргэлж хайрлаж яваарай. Ингэхийн тулд үүнийг мэдрүүлэхийн төлөө уг өдрийг тунхагласан биз ээ. Өнөөдөр та бүхэн инээдээр цалгиж хайртай, дотны хүмүүстээ инээд баяр хөөр бэлэглэж аз жаргалыг мэдрээрэй хэмээн уриалж байна. Энэхүү зургийг өөрийн нүүр номынхоо профайл дээрээ байршуулж "Аз жаргалын өдөр"-т нэгдээрэй. Бүгдээрээ аз жаргалыг  давалгаалуулцгаая.

 

Хайр Итгэл Уучлал Хүсэл мөрөөдөл, Эв нэгдэл Инээмсэглэл, Талархал, Хүндлэлийг бие биедээ бэлэглэе.