Хүний хөдөлмөрөөр "голоо зогоогчид"-ийн тоо буурахгүй байна. Нэг үгээр хэлбэл манай улсад жилийн хэдэн жил халаасны хулгайч гэх этгээдүүд олширсон. Тэд баяр наадмын үеэр хаагуур хэрхэн хулгай хийхээ андахгүй сайн мэддэг. Баяр ёслолын үеэр захууд болон нийтийн тээвэрт бусдын эд зүйлсийг хулгайлдаг гэдэг.  

Нийслэлийн дүүргүүдэд онцын зөрчил байхгүй ч харин гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа ажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өсжээ. Мөн Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн гаралт өмнөх 14 хоногтой харьцуулбал өссөн байна.

Энэ оны гарсаар 30 гаруй үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Хулгайч нар айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтоосон билээ. Түүнчлэн малын хулгайн хэрэг буурахгүй байгаа гэнэ. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Малын хулгайн 366 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 6.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 41 хэрэг буюу 12.6 хувиар нэмэгджээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах 2014 онд  844, 2015 онд  1077 хэрэг бүртгэгдсэн байна. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд 1456, энэ онд 1769 хулгайн хэрэг гарчээ. Бусдын хөдөлмөрөөрөө олж авсан эд хөрөнгийг өөрийн мэт авах хулгайчдаас болгоомжил. 

Өвлийн улиралд иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг. Өнгөрсөн сард эл хэргийг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчилсан. Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Энэ мэтчилэн иргэдийн халааснаас эхлүүлээд эд хөрөнгөнд нь дур зоргоороо халдагчид ихэссэн.

Х.Даваа