Тусламж үзүүлснийхээ хариуд түргэний эмч зодуулжээ
2015/03/26
Манай улсад хамгийн их ачаалалтай ажилладаг байгууллага бол Түргэн тусламжийн төв. Нойр, хоолоо умартан хүний амь насыг аврахын төлөө ажилладаг тэдний ачаалал ихэснэ үү гэхээс буурдаггүй. Гэтэл өвчтөндөө тусламж үзүүлснийхээ хариуд "баярлалаа" гэх үгийг сонсох нь бүү хэл зодуулж гэмтэл авсан хэрэг гарчээ.
Энэ сарын 27-ний үүрийн 04:00 цагт яаралтай түргэн тусламжийн төвд "Манай цагдаа гуядаа гэмтэл авчихлаа. Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст 20 минутын дараа 103 төвийн эмч очиж тусламж үзүүлсэн байна. Гэтэл гэмтэл авсан цагдаагийн хөлд нь боолт хийж байх үед “Яасан орой ирдэг юм бэ” хэмээн уурлаж эмчийг зоджээ.
Иймд хохирогчийн ар гэрийнхэн хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм. Харин хэрэг явдлын талаар тус газруудаас тодруулахад, "Мэдэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.
Зочин · 2015/03/28
Өө чааваас даа цагдаа нар ийм өөдгүй эр байх гэж дээ. Арчаагүй байдлаасаа болж гуяндаа гэмтэл авчихаад уураа эмчид гаргаж байдаг Эрийн ****** цагдаа чинь энэ байхгүй юу даа. Цагдаагийн ерөнхий газрын дарга юу бодож байгаа болж. Аягүй бол мэдээгүй мануухай царайлаад сууж байгаа даа. Та нарын ёс суртахуун чинь хаана байна.
Зочин · 2015/03/28
Өө чааваас даа цагдаа нар ийм өөдгүй ******ийн ********нууд ш дээ. Арчаагүй байдлаасаа болж гуяндаа гэмтэл авчихаад уураа эмчид гаргаж байдаг Эрийн ****** цагдаа чинь энэ байхгүй юу даа. Цагдаагийн ерөнхий газрын дарга юу бодож байгаа болж. Аягүй бол мэдээгүй мануухай царайлаад сууж байгаа даа. Та нарын чё суртахуун чинь хаана байна.
Зочин · 2015/03/28
ӨМХИЙРСӨН МУУ ЦАГДААГ ШОРОНД НЬ ХАТАА
Зочин · 2015/03/27
uhej baihdaa taarsan huur bna da ter chin