Венесуэлийн модель Алиера Авенданьо өдрийн 23 цагаар зургаан жилийн турш корсет зүүж байна. Өдгөө түүний бэлхүүс 50 см хүртэл нарийсчээ.


Каракас хотын оршин суугч, 25 настай энэ бүсгүй нарийн бэлхүүсээрээ дэлхий дахинд алдаршихын тулд ийм алхам хийжээ. Гэвч эмч нар түүнийг корсетноосоо яаралтай саналыг анхааруулжээ. Тэдний хэлж буйгаар үүнээс болж бүсгүйн эрүүл мэнд эрс муудах магадлалтай гэнэ.


Модель бүсгүй “Би корсеттой байгаад сурчихсан. Тэр ч бүү хэл зүүгээд л унтдаг” гэжээ. Тэрбээр өдрийн зөвхөн нэг цагт л усанд орохын тулд корсетоо тайлдаг. Харин бариу корсет зүүхгүй бол бие нь нэг л эвгүй байдаг аж.


Каракасын гудамжаар яваа хүмүүс энэ бүсгүйд өөрийн эрхгүй анхаарлаа хандуулдаг. Зарим нь түүнийг хавиргаа авахуулсан гэдэг бол зарим нь түүнийг харь гарагийн хүн хэмээн эндүүрдэг байна.


Бүсгүй бас хамар, хөхөө янзлуулахаар мэс засалчид хэд хэдэн удаа хандаж байсан удаатай.