Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээд баригджээ
2015/03/31
Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Сод монгол" шатахуун түгээх станцад дээрмийн хэрэг гарсан.
Баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг нь дээрэмдээд зугтаасан гэх мэдээллээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилжээ. Уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.