Энэ жил Увс нутгийн түүхт 90 жилийн ой тохиож нутгийн уугуул суугуул иргэд цөм л хөл хөөр болцгоож байгаа билээ. Энэ сайхан түүхт жил олон сайхан үйл хэргийг гүйцэлдүүлэхээр нутгийн зон олон дор бүрнээ л хичээцгээж байгаа. Энэ цаг үед Увс нутгийн нэгэн охин нутаг нэгтнүүдээсээ тусламж эрж байгаа талаарх мэдээллийг хүргье.

   Увс аймгийн Баруунтуруун суманд 1983 онд төрж өсөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Улаанбаатар хотноо ирж Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгсөж худалдааны менежерээр ажиллаж байгаад 2014 оны 10-р сарын 16-ны өдөр ХСҮТ-д мөгөөрсөн эдийн гаралтай хацар, хоншоорын ясны хортой хавдар гэсэн оноштойгоор хагалдаанд оржээ. Гэвч хагалгааны дараа химийн болон туяа эмчилгээнд удаа дараа орсон боловч хавдар дахин нүдний гадна хүрээ ясанд гарч эхэлжээ.

Харин энэ тохиолдолд эмчилгээ Монголд хийгдэх боломжгүй гэсэн хариуг сонссон аж. Ийнхүү эмчилгээний онош, материалаа гадаад руу илгээсэнд Энэтхэг улсад 80 сая төгрөгний хагалгаанд орох шаардлагтай болжээ.  Иймд элэг нэгт ахан дүүс та бүхэндээ хандаж хандив тусламжаа үзүүлэхийг хүсчээ.

   Та бүхэн 96644717, 99224717 дугаараар холбогдохын зэрэгцээ хаан банкны 5006536448, төрийн банкны 346000895657 дансанд хандив өргөөрэй.