Түймэрт өртсөн айлуудад гэр олгох асуудлыг шийджээ
2015/04/15
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ сард гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлын хэсгийг Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтжээ.
Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ажлын хэсэгт үүрэг болгоод сумдад гарсан ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор Улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох асуудлыг мөн шийдвэрлэв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр/04.15/ зүүн аймгуудыг зорьсон бөгөөд гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөгөө өгөх, шуурхай удирдлагаар ханган ажиллах юм. Түүнчлэн хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологит учирсан хохирдыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шуурхай зохион байгуулах ажээ.
Зочин · 2015/04/16
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!