Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “гүтгэлэгт хариу мэдэгдэл” хийлээ
2015/04/15
МЭДЭГДЭЛ
2015.04.08-ны өдөр МАН, АН зэрэг улс төрийн хүчний харьяалалтай бүлэг хүмүүс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан Хамтран ажиллах санамж бичиг, гэрээний дагуу аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах оюутан, залуучуудыг зуны амралтын хугацаанд түр болон цагийн ажлын байраар хангаж орлогыг нь нэмэгдүүлэх зорилго бүхий “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг үр дүнгүй төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн мэтээр олон нийтийн сүлжээгээр улмаар цахим хуудас, телевизүүдээр гүтгэлэг тараалаа.
Энэ асуудалтай холбогдуулан та бүхэнд 2013, 2014 онуудад хэрэгжсэн “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан болон санхүүгийн тайланг хүргэж байна.
НЭГ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ
2013.06.14 –ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх замаар бүтээмжтэй, тогтвортой ажлын байраар хангах, ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг оюутан, залуучуудад үзүүлэх үндэслэлээр Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон талууд 3 жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийг хавсаргав.
Санамж бичгийн хүрээнд:
Нэг. “Цагийн ажил” төсөл
Цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх
Хоёр. “Ажлын гараа” төсөл
Оюутан, залуучуудыг шинэ бүтээн байгуулалтад зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх.
Гурав. “Сумын залуус” төсөл
Оюутан залуучуудад зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх дээрх зорилгоор нийт 600 сая төгрөгийн санхүүжилттэй 315 залуу, 1324 оюутан нийт 1639 оюутан, залуучуудыг зуны 2 сарын хугацаанд түр ажлын байраар хангах “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2013.07.01-нд хөтөлбөрийн нээлтийг Чингисийн талбайд зохион байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ, төсвийн задаргааг хавсаргав.
ХОЁР. ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ
2013 онд Хөдөлмөрийн Яам 4 удаагийн шилжүүлгээр нийтдээ 520 сая төгрөгийн санхүүжилтийг Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн дансанд шилжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг зарцуулалтаар нь ангилбал:
|
|
Мөнгөн дүн |
|
|
Сумын залуус, Ажлын гараа төслүүдэд оролцсон оюутан, залуучуудын урамшуулал |
320.441.000 ₮ |
Задаргааг дараагийн хэсгээс харна уу |
|
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн үйл ажиллагааны зардал |
100.000.000 ₮ |
Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн үндсэн 6, гэрээт 3 нийт 9 хүний 12 сарын цалин /47,780.312 төгрөг/, бичиг хэрэг, хэвлэлтийн зардал, зохион байгуулалтын болон бусад зардал |
|
Хөдөлмөр зуучлалын ухаалаг систем www.myjob.mn, www.myf.mn |
38.000.000 ₮ |
ТИ БИ ЭС ЭМ ХХК, ИДЕА ДЭВЭЛОПМЕНТ ХХК Ажил хайгчдыг бүртгэх, зуучлах системүүд |
|
“Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийн нээлтийн зардал |
11.290.000 ₮ |
МЗХ-ны төв байрны өмнө болон Чингисийн талбайд тус тус зохион байгуулагдсан. |
|
Ажилтай, Орлоготой Монгол залуу хөтөлбөрийн тайлангийн хурал буюу Ажилтай, орлоготой Монгол залуу чуулга уулзалтын зардал |
36.000.000 ₮ |
Төрийн ордны Их танхимд хөтөлбөрт оролцогчдоос 800 төлөөлөгчтэйгөөр зохион байгуулагдсан. |
|
Хөтөлбөрийг олон нийтэд таниулах, сурталчилгааны зардал |
14.269.000 ₮ |
Шторк, нэвтрүүлэг, брошур, сум бүр 1 нийт 330 ширхэг удирдамж, хавтас, үнэмлэх, хувцас жигдрэлт гэх мэт |
|
Нийт зардал |
520.000.000 ₮ |
|