Хүсэл биелүүлэгчээр “хэн тодрох вэ”
2015/04/21
Хаврын хаварт хуучнаар Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болдог. Одоогоор бол Чингисийн талбайд эсэргүүцэл ч гэх үү, хэт даврагчид ч гэх үү нэгэн жагсаал болж өндөрлөв.
Тодруулбал, Микро автобусны жолооч нар жагсаж өөрсдийн дуу хоолойгоо олон түмэнд хүргэж, шинэ микро авч өгөхийг шаардлаа.
Тэдний эсэргүүцэл "Бага оврын автобусны стандартыг түдгэлзүүлэх, 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микро автобустай болгох” хүссэн юм.
Уг шаардлагаа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нарт өнөөдөр хүргүүлнэ гэдгээ энэ үеэрээ мэдэгдэв. Ардчилсан улсад хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь зөв ч гэлээ. Тэдний жагсаалыг буруутгах нэгэн ч байлаа. Учир нь ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй гэлээ хэмээж буй нь хэр зөв бэ.
Агаарын бохирдол улам нэмж, өвөлдөө утаагаар амьсгалах балчир үрсээ урин дулаан цагт ч бохир агаараар амьсгалуулахыг хүсээгүй байлтай. Нөгөөтэйгүүр амьжиргаагаа залгуулах ажилтай байна ёстой ч гэлээ төр засгаас шинэ микро автобус нэхэж суух нь ёс бус баймаар. Тэд ямар хүсэл биелүүлэгчид үү.
Шийдвэр гаргаж хэрэгжүүлэх гэхээр л ард иргэд нь жагсаад байвал юу болох вэ, яаж агаарын бохирдлоосоо салах болж байна. Иргэд микроавтобус өглөө, оройдоо үнээ нэмж, өөрсдийн дураар үйлчилдэг хэмээн сэтгэл дундуур байдаг. Цаашлаад ашиглах хугацаа нь хэтэрсэн автобусыг нийтийн тээвэрт явуулах уу, эсвэл тэдний хүслийг биелүүлэх үү.
Зорчигч нартайгаа соёлтой харилцаж чаддаггүй микроныхоны хүсэл биелүүлэгчээр Э.Бат-үүл үү, Ерөнхий сайд тодрох юм болов уу, ямартай ч харж л байя даа.
Х.Даваа
Зочин · 2015/04/23
soliortson nobshnuud be
Зочин · 2015/04/23
микронууд одоо болно оо
өндөр болгох нууц · 2015/04/22
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан авааарай. Үнэ: 22 000₮