393217

Та зөвхөн жаахан охид л хүүхэлдэйгээр тоглодог гэж бодож байна уу? Харагдаач… Насанд хүрч 30-40 хүрсэн эрэгтэйчүүд бас эмэгтэйчүүд хүүхэлдэйгээр тоглодог, тоглох тун дуртай. Тэд силиконоор хийсэн секс хүүхэлдэйний хоббитой. Зарим нь секс хүүхэлдэйд хэт автаад бодит амьдрал дээр бүх харилцаагаа хүүхэлдэйгээр орлуулж нэгэн төрлийн гаж донтон болсон байдаг.

Иймэрхүү гаж донтонуудыг идоллатор гэдэг. Гэхдээ хэр баргийн гаж донтон идоллатор болж чаддаггүй гэнэ. Идоллаторуудын амьдралын “хань” болсон силикон хүүхэлдэйнүүдийн үнэ 6000-10000 ногоон. Захилгаар, аль нэг алдартан энэ тэрийг дуурайлган хийвэл үнэ нь 50 мянга ба түүнээс дээш үнэтэй болно.

Идоллаторууд нийлээд сексийн хүүхэлдэй сонирхогчдын клуб хүртэл байгуулж идэвхтэй ажилладаг юм байна. Энэ клуб нь 40 мянга гаруй гишүүнтэй. Гишүүд нь хүүхэлдэйгээ ашигласан түүх, ашиглаж байгаа зурагаас эхлээд хоорондоо хүүхэлдэйгээ солилцох хүртэл өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм байх. Энэ клубт зөвхөн эрчүүд байдаг юм биш хүүхнүүд ч бас олон байдаг гэнэ.

Энэ зураг дээрх идоллатор гэхэд л хоёр хүүхэлдэйтэй. Тэднийг хувцаслана, уруул амыг нь будна, зурагт үзүүлнэ бас юу яана. Ажил тарж ирээд тэдэнтэйгээ хамт зурагт үзэж янз бүрийн сэдвээр ярилцдаг гэнэ.