Манайд уран олборлодог Канадын “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак Монголд амиа алдсан нь багагүй шуугиан тариад байна. Өдгөө 60 настай түүний цогцсыг өглөөгүүр “Blue sky” зочид буудлын өрөөнөөс олсон юм.

Энэ талаар цагдаагаас мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue sky” буудалд хүн нас барсан гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн. Ингэхэд уг буудлын 16 давхрын ....тоотод байрлаж байсан Канад Улсын иргэн Жим Доак Чарльз гэх 60 настай хүн гадны ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байв. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарлаа. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд оруулсан. Тэднийх талийгаачийг өвчний улмаас нас барсан гэдгийг нь тогтоосон. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.