Америкийн дуучин Бейнонсе нэрт дизайнер Жузеппе Заноттитой  хамтран онцгой, содон туфль бүтээхээр болжээ.  Жузеппе Занотти "Бейонсе бол юу хүсч байгаагаа мэддэг, бас хүчирхэг, нарийн мэдрэмжтэй нэгэн" гэж хэвлэлийнхэнд нэгэн ярилцлагын үеэр хэлсэн бололтой.

Бейонсе, Занотти нарын туфлийн дизайн хэдийн бэлэн болсон ч одоогоор нийтэд дэлгээгүй байгаа боловч уг туфль нарийхан, шовгор өндөр өсгийтэй, зузаан ултай гэдгийг дизайнер хэлсэн аж.

 

 

Сэтгүүлч: А.Сарнай