Богд уулын Яармагийн урд талын сав газарт ойн түймэр өчигдөр гарсан. Одоогийн байдлаар түймрийг ерөнхийд нь цурманд оруулжээ.

Онцгой байдлын албан хаагч нар шөнөжин ажиллаж галыг цурманд оруулсан болохыг холбогдох албанхан мэдээллээ. Харин зарим хэсгээр гал унтраах ажил үргэлжилж байгаа аж.

Түймрийн голомтод гал унтраах дөрвөн ангийн 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна.  Хаврын хуурай, салхитай цаг агаарын нөхцөлд иргэд гал алдах эрсдэл ихтэй байгаа бөгөөд өчигдар л гэхэд өвс шатаж байна гэсэн 40 гаруй дуудлага НОБГ-т иржээ.

Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, галын аюулаас өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, байгаль орчиндоо хохирол учруулахгүй байхыг анхаарууллаа.