БЗД-ийн 27 дугаар хороо Сэлбийн 5 дугаар гудамжинд энэ  дугаар сарын 12-ны 16:30 цагийн орчим З настай охиныг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Эл хэргийг үйлдсэн этгээд хэргийн газрыг орхин явсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлан тухайн хэргийг тоёота приүс маркийн авто машины жолооч "Ц"-г үйлдсэн болохыг олж тогтоолоо. Одоогоор тухайн гэмт хэргийг Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.