Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт вакциныг улс даяар хийж эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Улаанбурхны дархлаажуулалтын аян хэд хоног үргэлжлэх вэ?

 

-Үндэсний дархлаажуулалтын 10 хоногийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаа улаанбурхнаас урьдчилан сэр гийлэх нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын15-25-нд улс, орон даяар зохион байгуулна. Аяны нээлтийг нийслэл болон орон нутагт нэгэн зэрэг хийх бөгөөд Улаанбаатар хотын нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр төвд болно.

 

-Вакциныг хэдэн настай хүүхдэд хийх вэ. Улсын хэмжээнд үүнд хамрагдах насны хэчнээн хүүхэд байна вэ?

 

-Дархлаажуулалтад зургаан сартайгаас таван настай хүүхдийг хамруулна. Тодруулбал, зургаан сартайгаас таван нас 11 сартай хүүхэд багтана. Зургаан нас хүрсэн бол хамруулахгүй. Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах насны  370 мянга орчим хүүхэд бий. Улсын болон хувийн цэцэрлэгийн хүүхдүүдийг нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь хамруулна. Тухайн үед хүүхэд цэцэрлэг дээрээ байхгүйгээс хоцорсон тохиолдолд өрхийн эмнэлгээсээ асууж байгаад хамрагдах шаардлагатай.

 

-Ханиад хүрч халуурсан болон өөр ямар нэг өвчнөөр өвчилсөн хүүхдэд уг вакциныг хийж болох уу?

 

-Улаанбурхны вакциныг тарихаас өмнө эмч тухайн хүүхдэд эрүүл мэндийн үзлэгийг заавал хийнэ. Эмч үзээд хүүхдийн насыг тодор хойлж, дан улаанбурхны вакцин та рих уу, гурвалсан вакцин хийх үү гэдгийг шийд нэ. Хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хий хэд тухайн хүүхэд халуунтай эсвэл хурц өвчнөөр өвчилсөн байвал вакциныг хийх гүй. Мөн сүүлийн нэг сарын дотор ямар нэг вак цин тариулсан хүүхдийг хамруулахгүй. Вакцин хийл гэснээс нэг сар өнгөрсний дараа улаан бурхны дархлаажуулалтыг нөхөн хийнэ.

 

-Улсын хэмжээнд хэчнээн хүн улаанбурхнаар өвчилсөн бэ?

 

-Улсын хэмжээнд 4631 хүн өвчилсөн гэх мэдээ лэл байна. Үүнээс лабораторын шин жил гээгээр 461 нь батлагдсан.