Орон сууцны халуун усыг гурван сараар хязгаарлана
2015/05/19
“Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас жил бүр зуны саруудад орон сууцны айлуудын халуун усыг хэсэгчлэн хааж засвар хийдэг.
Өмнөх жилүүдэд айлуудын халуун усыг 10-15 хоног хязгаарлаж засвар хийдэг байсан. Тэгвэл энэ жил зарим газруудад халуун усыг гурван сарын турш хаахаар болжээ.
Тодруулбал, "Маршал таун", "Олимп" хороолол, "Ривер гарден" хотхон, 40, 50 мянгатын орон сууц, "Сүнжин гранд" буудал зэрэг газруудын ойролцоох байруудын халуун усыг энэ сарын 18-наас ирэх наймдугаар сарын 25 хүртэл буюу гурван сарын хугацаагаар хаахаар төлөвлөжээ.
Нийт 379 километр шугамыг засварлахын тулд арван хэсэг болгон хэсэгчлэн хувааж улмаар халуун усыг нь хааж засвар хийсэн байна. Харин энэ жил улсын төсвийн хөрөнгөөр дулааны өргөтгөлийн том шинэчлэл хийгдэж байгаа учраас үүнтэй холбоотойгоор халуун усыг гурван сар орчмын хугацаанд хязгаарлах болжээ.
Орон сууцны халуун усыг хязгаарлах хуваарийг хүргэж байна.