Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой байсан гэгддэг Г.Сарангэрэл шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлээ буцаажээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байсан.

Эл хэргийн талаар эргэн сөхвөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан удаатай. Улмаар Г.Сарангэрэл О.Баасанхүүг хариуцагчаар татаж нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн юм.