Ирэх даваа гарагт бүх нийтээрээ амарна
2015/05/25
Ирэх даваа гарагт Эх үрсийн баярын өдөр тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдрийг нийтээр тэмдэглэх баяр гэж үздэг тул улс орны хэмжээнд нийтээр амрах юм. Тэгэхээр ирэх долоо хоногийн даваа гараг буюу 06 сарын 01-нд бүх албан байгууллагууд амарч, Эх үрсийн баярыг тэмдэглэх нь ээ.
Энэ өдөр Чингисийн талбайд хүүхдүүдэд зориулсан цогц арга хэмжээ, баярын үйл ажиллагаа болно. Мөн хүүхэд, багачууддаа зориулан 1500 гаруй авъяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Түүнчлэн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнуудын хүүхдүүдэд бэлэг гардуулж, урлагийн тоглолт үзүүлэх үйл ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд болно. Нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн ЗДТГ баярын үйл ажиллагааг дүүрэг бүрт зохион байгуулах ажээ.
Зочин · 2015/05/25
OVCHIN GARAAD B HAD HUUHDUUDEE OLON HUN TSUGALSAN GAZART BITGII AVCH YVAARAI