Үсээ шуух энгийн бөгөөд дэгжин аргууд
2015/05/27
Охид эмэгтэйчүүд маань зөвхөн баяр ёслолд ч гэлтгүй өдөр тутамдаа энгийн бөгөөд гоёмсгоор үсээ шуудаг болжээ. Үс шуух нь хүнийг цэвэр цэмцгэр, дэгжин харагдуулдаг. Мөн үс шуулт нь хүзүүг тодотгож өгөх тул хүзүүг урт сайхан харагдуулдаг. Үсийг монгол дээл болон босоо захтай хувцас дээр, ажил хэрэгч оффис хувцас дээр шуух нь их зохимжтой. Мөн ажил хэрэгч эмэгтэйчүүд, оффисийн ажилчид үсээ шуух нь тухайн хүний ажлын онцлогыг илтгэж, тодотгож өгдөг. Үсчинд орж өдөр бүр үсээ шуулгаж янзлуулах нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч хохиролтой. Тэгээд ч үсчинд ороод таны санаанд таарснаар янзлах нь эргэлзээтэй байдаг. Иймээс үсээ өөрөө, хүссэнээрээ шууж янзлаад сурчих нь хэзээд илүүдэхгүй. Ингээд үс шуух энгийн бөгөөд дэгжин аргуудаас танилцуулъя.
Үсээ сүлжиж, энгийн шуух: Заавар 1
Үсээ сүлжиж, энгийн шуух: Заавар 2
Үсээ сүлжиж, энгийн шуух: Заавар 3
Боолт ашиглан үсээ шуух: Заавар 4
Үсээ ороож, тогтоогч ашиглан үсээ шуух: Заавар 5
Үсийг мушгиж шуух. Заавар 6
Романтик хуримын үсний шуулт. Заавар 7
Сэтгэгдэлүүд (1) | Анхаарах зүйлс |
Захидал илгээх бол энд дарна уу !