Манай улсад жил бүр "Гэрэлт зул" өргөх ёслол зохион байгуулагддаг билээ. Энэ жил найм дахь жилдээ зургадугаар сарын 06-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 19:00 цагаас болно. 

Энэхүү ёслол нь олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз, Мянмар зэрэг улс энэ тэмдэглэлт өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг  юм. 

"Гэрэлт зул" өргөснөөр 4000 зул өргөж Бурхан Буддад хүндэтгэл үзүүлнэ, аз жаргал, амжилт бүтээл гээд хүссэн бүхнээ шивнэх гээд олон буян хураана. 

Гэрэлт зул өргөх ёслолд орлцогчид юуг анхаарч, юу бэлдэх хэрэгтэй вэ?

  1.  Гэрэлт зул өргөх ёслолд оролцогчидод зориулсан хөөрдөг зул байх тул та гэрээсээ хөөрдөг зул авчрах шаардлагагүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс бид үүнийг зөвшөөрдөггүй.
  2.  Та гэрээсээ газар суух жижиг олбог авч ирэх хэрэгтэй.
  3.  Та ёслолын үйл ажиллагаанд тасалбараа авч ирэх хэрэгтэй
  4.  Мөн хөөрдөг зулан дээрээ наах хүсэл бичих цаагаа бүү мартаарай. Учир нь тэр өдөр танд өгөх илүү хүслийн цаас дууссан байх болно
  5.  Оройдоо сэрүүн байж магадгүй тул цаг агаарт тохируулан хувцсаа сонгоорой
  6.  Хэрвээ та бага насны хүүхэд авч ирэх бол өөрийн хүүхэддээ анхаарал халамжтай байгаарай. Учир нь гэрэлт зул өргөх ёслолын үйл ажиллагаанд маш олон хүн оролцдог тул төөрөх тохиолдол гарахад бид хариуцлага хүлээх боломжгүй
  7.  Гал болон, лаа асаах үедээ болгоомжтой байгаарай. Та өөрийн болгоомжгүй, тоомжиргүй байдлаас үүдэн гал алдах тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй тул галаар тогтохгүй байхыг сануулж байна.
  8.  Ёслолыг зохион байгуулагчид болон заавар өгөх хүмүүсийн зөвлөгөө, үгийг анхааралтай сонсож биелүүлээрэй
  9.  Өнгө үзэмжтэй хотынхоо төлөө та өөрийн хогоо зориулалтын саванд хийгээрэй

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8809-9651 дугаарын утаснаас лавлаарай