Бал сараа өнгөрүүлэхэд хамгийн “тохиромжтой - 10” газар
2015/06/21
Амьдралд ганц тохиох хуримын ёслолынхоо дараа хайрттайгаа өнгөрүүлэх нэгэн дурсамжтай цаг хугацаа бол бал сар билээ. Бал сараа өнгөрүүлэх газар мэдээж тав тухтай, адалт явдал ихтэй, сонин содон байвал сайхан. Тэгвэл дэлхийн жуулчдын саналаар тодруулсан бал сараа өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой 10 газрын жагсаалтыг та бүхэнд хүргэе.
10
Хорват улс |
Адриатын тэнгисийн эрэг дээр оршдог үзэсгэлэнт Хорват улс үзэж харах, аялж зугаалах газар ихтэй. Эндэхийн эртний үзэмжит хотуудаар зугаалж, далайн гаралтай амтат зоог барьж хайрттайгаа мартагдашгүй сайхан цагийг өнгөрүүлээрэй.
9
Карибын арлууд |
Хэрэв та орчлонгоос таслагдан диваажинд байгаа мэт сайхан амрахыг хүсвэл Карибын арлууд хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл энд Ангилия, Пуэрто-Рико болон АНУ-ын Виржин арлаас эхлээд олон гайхалтай газар бий.
8
Таити арал |
Арлын өвөрмөц байгаль, содон цэцэгс, үнэт эрдэнэс зэрэг зүйл таны сэтгэлийг хөдөлгөдөг бол бал сараараа Таити арлыг зориорой. Энд та наранд биеэ шарах, далайн усанд сэлэх, морь унах, нисдэг тэргээр зугаалах гээд төрөл бүрийн сонирхолтой зүйлийг хайртынхаа хамт хийх боломжтой.
7
Сент-Люсия улс |
Энэхүү арал улс Карибын тэнгис, Атлантын далайгаар хүрээлэгдэн оршдог. Бусад арлуудын адил ховор нандин жимс ногоогоор баялаг бөгөөд зуу гаруй жилийн түүхт дэлгүүрүүд нь гар урлалын бүтээгдэхүүн арвинтай.
6
Белиз улс |
Орон орны хүмүүсийн бал сараа өнгөрүүлдэг гол газруудын нэг бол Белиз арал юм. Учир нь Белизэд цагаан элсэн далайн эрэг, шүрэн хад, ширэнгэн ойн онгон байгаль гэх мэтийн сэтгэл булаам зүйлсийг үзэх боломж бий.
5
Тайланд улс |
Зүүн өмнөд Азийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох Тайланд улс бал сараа өнгөрүүлэхэд тохиромжтой газрын жагсаалтын тавдугаарт оржээ. Тайландад Буддын шашны эртний сүмүүд, амтат гудамжны хоол, далайн эрэг зэрэг цагийг зугаатай өнгөрөөх зүйлс олон бий гэдгийг хүмүүс андахгүй сайн мэдэх байх.
4
Бали арал |
Бали арлын нуур цөөрөм, далайн эргүүд нь үнэхээр нүд булаам. Индонезын бахархал болсон энэ арал байгалийн эмчилгээгээрээ алдартай учраас спа, массаж, эмчилгээ зэрэгт хамрагдаж хайртынхаа хамт бие сэтгэлээ сэргээгээд авахад илүүдэхгүй юм.
3
Канкун хот |
Мексикийн Канкун хот нь тунгалаг уст далайн эргээрээ алдартай романтик газар юм. Хэрэв та хоёр шөнийн амьдралын зугаа цэнгэлд дуртай бол Канкун хот бар, лонж үдэшлэг цэнгээн тасралтгүй өрнөдөг газар гэдгийг дуулгахад таатай байна.
2
Мальдив улс |
Бал сараа давтагдашгүй өөрөөр өнгөрүүлэхийг хүсвэл Мальдив улсыг зорихыг зөвлөе. Хайртынхаа хамт нар мандахыг харж, тунгалаг далайн усанд дураараа шумбах өнгөлөг загас жараахайг харан романтик цаг мөчийг өнгөрүүлэх шиг сайхан зүйл хаа ч байхгүй билээ.
1
Шинэ Зеланд улс |
Австралийн зүүн өмнө орших Шинэ Зеланд улс бол сүрлэг уул, хад, нуур цөөрмөөрөө бусдыг дагуулахгүй. Эндэхийн хамгийн онцлууштай адал явдлууд нь завьтай аялал, өндрөөс үсрэлт, хаданд авирах зэрэг юм.