Орцны амьдралаас оддын алдарт хүрэгсэд
2015/07/19
Доорхи хvмvvс тэртээх бvдэгхэн цагт хорвоогийн тоосийг хөдөлгөхөөс цаашгvй. Доорхи хvмvvс тэртээх бvдэгхэн цагт хорвоогийн тоосийг хөдөлгөхөөс цаашгvй, орон гэр ч vгvй, оочих аяга ч vгvй явсан , орон гэр ч vгvй, оочих аяга ч vгvй явсан гэхэд хэн ч итгэхгvй биз ээ. Эдгээр хvмvvс унтахаар хэвтэхдээ тэнгэрийн одыг шууд харж, газрын хатууг биеэрээ мэдэрч, хvмvvсийн vл тоомсорлол, доромжлолыг тэсэн, өнгө мөнгөний хорвоогийн хоосон байхын зовлонг дээд зэргээр мэдэрч явжээ. Зарим нэг нь ийм амьдралд хэсэгхэн хугацааг өнгөрvvлсэн бол, зарим нь хэдэн жилээр тэнvvчилж явсны эцэст өөрийгөө, ирээдvйгээ олсон байна.
Эзэн хичээвэл заяа дэлгэрнэ гэдэг шиг аливаа хvн өмнөө зорилготой, мөрөөдөлтэй, тvvндээ хvрэх итгэл чармайлттай байвал шалбааган дундаас өөдлөх тансаг сарнай мэт ургаж, мандаж чаддаг ажээ. Харин амьдралын нугачаанд хөл алдаж, мөнх бусын зовлонг vvрдийн мэтээр хvлээн авч, өвдөг сөхөрсөн хvмvvс алдрын оргилоос ч асар хурдтай унадаг.
Гэхдээ мэдээж эдгээр хvмvvст хичээл чармайлт, тэмvvлэл мөрөөдлөөс нь гадна, хосгvй авъяас, хэмжээлшгvй их аз заяасантай маргах аргагvй юм. Хэзээ нэгэн цагт орон гэргvйчvvдийн эгнээнд алхаж явсан ч эд Дэлхийн соёл урлагийн тvvхэнд өөрсдийн арилшгvй, ахин давтагдашгvй мөрөө vлдээж чадсан билээ. Ингээд орон гэргvйчvvдийн эгнээг бөглөж байсан ч, эцэст нь алдрын оргилд хvрч, баян тансагийн дээдээр амьдарсан, амьдарч байгаа одуудын тvvхийг сонирхож, амьдралд улам илvv хайртай болцгооё.
Холли Берри (Halle Berry) Холливуудын алдартай одуудын нэг, маш олон гавъяа шагналын, тэр дундаа хоёр “Оскар”-ын эзэн энэ бvсгvй жvжигчний замналаа эхлэхээсээ өмнө орон гэргvйчvvдийн хоноглодог газар хоног төөрvvлдэг, дэндvv ядуу, ядруухан нэгэн байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа өгvvлсэн байдаг. Тэрээр 21 настай байхдаа жvжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Чикаго-д очсон боловч дорвитой амжилтан хvрэх нь битгий хэл ажилд ч орж чадахгvй байсаар халаасандаа сохор зоосгvй vлджээ. Харин анхнаасаа л охиныхоо гадаад vжэмжээр мөнгө олох гэсэн сонирхолд дургvй байсан ээж нь Холли-г өөрөө махаа зулгааж байж амьдралд сураг гээд ганц ч зоос илгээгээгvй байна. Ингээд Берри хөлсний байрнаасаа гарч, хэсэг хугацаанд орон гэргvйчvvдийн халамжийн газарт хоноглох болсон аж.
Жон Дрю Бэрримор (John Drew Barrymore) Алдарт кино жvжигчин Дрю Бэрриморын эцэг, жvжигчин, яруу найрагч Джон Дрю Бэрримор нь толгойгоо хар тамхинд мэдvvлж, хамаг амьдралаа балласан ч гэсэн олны дунд алдар нэрээ цуурайтуулж амжсан нэгэн билээ. Тэрээр урьд нь биш, алдрын оргилд гарсныхаа дараа орон гэргvйчvvдийн эгнээнд элссэн юм байна. Жон Прю Бэрримор нь хар тамхичны тэнэмэл амьдралыг сонгож, халамжийн байгууллагуудын байранд хоноглон, олны хараанаас улам бvр алдуурсаар байжээ. Гэсэн ч нэг нартай өдөр өөрийгөө татан авч, нэгэн тохилог, алслагдмал газар суурьшин, зөвхөн найз нөхөд, гэр бvлийнхэнтэйгээ холбоотой байсаар амар амгалангийн оронд айлчилсан юм байна.
Жим Керри
Жим Керри (Jim Carrey). Инээд хvрмээр хөгжилтэй алиа жvжиглэлт, өвөрмөц төрхөөрөө хэн бvхний сэтгэл зvрхэнд өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн энэхvv авъяаслаг жvжигчин, төдийгvй чадварлаг продюссер залуу нь аль хvvхэд ахуй цагтаа орох оронгvй байхын зовлонг амсжээ. Жим- ээс гадна гурван хvvхэдтэй тэдний гэр бvлийн тэргvvн буюу аав нь номын санчийн өчvvхэн цалингаа гэр бvлийнхээ сар сарын хэрэгцээнд арай ядан хvргэж, ёстой л хойд хормойгоороо урьд хормойгоо нөхдөг байж. Жим Керригийн гэр бvл энэ ядуу байдлаасаа болж байнга л нvvж суухад хvрч байсан аж. Харин ингэж явсаар нэг л бvрхэг өдөр аав нь ажилгvй болж, гэр бvлээрээ вагончик-онд амьдрах болсон байна. Бvvр сvvлдээ тэд гэр бvлээрээ аль хэдийнэ нөхөрт гарсан Жимийн нэгэн төрсөн эгчийн нэг өрөөнд толгой хорогдох болсон тvvхтэй гэнэ.
Чарли Чаплин
Чарли Чаплин (Charlie Chaplin). Угаас сайхан сэтгэлтэй, сэтгэлд дулаахан тэнvvлчин эрийн дvрээрээ олон мянган хvнийг байлдан дагуулж, бvрхэг цаг vеийг гэрэлтvvлж байсан нэр жvжигчин, найруулагч, продюссер, гайхалтай зохиолч болох алдарт Чарли Чаплин нь хvvхэд ахуй цагтаа эцгээ алдаж, эхийгээ сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болсны дараа Лондонгийн гудамжинд олон шөнийг өнгөрvvлжээ. Дараа нь тvvнийг Памбет дэхь засан хvмvvжvvлэх сургуульд оруулсж, тvvнийх нь дараагаар Лондонгийн эмзэг бvлгийн хvvхдvvдийн сургуульд шилжин суралуулах болсон байна. Тэр цагийн Английн ихэнхи хvvхдvvдийн адилаар Чаплины хvvхэд нас ядуу, өлсгөлөн, ганцаардмал, басхvv аймшигтай харгис амьралд дунд өнгөрсөн аж. Чухам тvvний хvvхэд насны энэ хар бараан дурсамж, гундуухан амьдрал нь олон сайхан кинонуудад нь маш хөгжилтэй, уярам байдлаар дvрслэгдэн vлдсэн юм байдаг.
Дэниел Крейг
«Казино Ройяль» кинонд тоглосныхоо дараагаар Дэлхий дахинд шинэ Жеймс Бонд хэмээн танигдан алдаршсан нэрт жvжигчин Дэниел Крейг (Daniel Craig) нь нэгэн сэтгvvлчид өгсөн ярилцлагадаа, жvжигчин болохынхоо өмнө хэд хэдэн шөнийг цэцэрлэгт хvрээлэнгийн модон сандал дээр өнгөрvvлж байсан талаараа илэн далангvй хуучилсан байна.
Элла Фицжеральд (Ella Fitzgerald) нь ядуу амьдрал дунд өсөж торнисон бөгөөд багадаа дуулж бvжиглэхэд ухаангvй дуртай охин байжээ. 1932 онд ээжийгээ алдсаныхаа дараа нагац эгчийндээ очсон тэрээр сэтгэл санааны гvн хямралаасаа болоод хичээл сургуулиасаа ч завсардсан байна. Тэрээр залуухан байхдаа бvvр мафийнхантай хvртэл орооцолдож, цагдаа нарт баригдан, засан хvмvvжvлэх сургуульд хvчээр сурч байгаад тэндээсээ оргон, хэсэг хугацаанд гэр оронгvй тэнvvчилж байсан аж.
Крис Гарднер (Chris Gardner)
Наяад онд ид мандан бадарч байсан биржийн гарамгай маклер, хэдэн саяын хөрөнгийг босгож чадсан энэ хvн бас л цагтаа орох оронгvй, оочих аягагvй явсан байна. Тэрээр бяцхан хvvгээ дагуулан орон гэргvйчvvдийн байр, цэцэрлэгт хvрээлэн, тэр бvv хэл төмөр замын буудлын жорлонд хvртэл хоног төөрvvлж явсны эцэст нэгэн сvмийн хоноглох байранд тvр байх боломжтой болж байжээ. Тvvний амьдралын дардан биш, адармаатай замнал болон бяцхан хvvтэйгээ хоног төөрvvлэх газар хайн, тэмцэж байсан vеийнх нь талаархи Уилл Смитийн тоглосон The Pursuit of Happyness хэмээх гайхалтай уран сайхны кино байдгийг уншигч та санаж байгаа биз ээ.
Кэри Грант (Cary Grant)
Жинхэнэ нэрийг нь Арчибальд Александр Лич (Archibald Alexander Leach) гэдэг англиас гаралтай гаралтай уг америкийн алдарт жvжигчин нь Дэлхийн нэгдvгээр дайны vед буюу залуу насандаа хэд хэдэн удаа гудамжинд хоноглож байсан тухай «Cary Grant: A Biography» (Cary Grant-ын намтар) номонд: “Арчи нь зуны цагт нэг газар цагийн ажил хийдэг байсан бөгөөд заримдаа хөлсний байранд төлөх мөнгөгvй болохоороо гудамжинд хоноглодог байв.”- хэмээн тэмдэглэсэн байдаг аж.
Гарри Гудини (Harry Houdini) нь Олон сонирхолтой, толгой эргvvлэм vзvvлбэрээрээ олны дунд нэрээ цуурайтуулж явсан илбэчин юм байна. Тэрээр Венгр гаралтай америкийн илбэчин бөгөөд 12 насандаа ажил хайхаар гэрээсээ явж, хоёр жилийн турш биеэ даан тэнvvчлэхдээ (Висконсинаас Миссури хvрэх замдаа) орон гэргvйчvvдийн хоноглох байр болон гудамжинд олон шөнийг өнгөрvvлж байсны эцэст Нью-Йорк-д суурьшин, алдрын оргилд хvрсэн юм байна.