Жолооч, явган зорчигч та замын хөдөлгөөний шинэ хуультайгаа танилц
2015/08/05
Манай улсын замын хөдөлгөөний дүрэм сүүлийн хэдэн жил өөрчлөгдөж шинэчлэгдээгүй билээ. Согтуугаар жолооны ард сууж өөрийн болоод бусдын аминд хүрэх хэрэг өдөр өнжилгүй гарч буй. Хууль дүрэм нь дэндүү сул учраас согтууруулах ундаа хэрэглэсэн жолоо барих тохиолдол буурахгүй байна гэж үзэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулж чангатгалаа. Шинэ хуулийн хэрэгжилт ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг жолооч, явган зорчигч та анхаарах хэрэгтэй болж байна.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ өснө-
Одоо мөрдөж байгаа хуулинд 100-10.000 төгрөг гэх байдлаар торгуулийн мөнгөний тоог тодорхой зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тогтоожээ. Зөрчил гаргасан тохиолдолд ХХДХ-ний тэдэн хувь, ХХДХ-г тэд дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон юм. Жишээ нь, Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9600 төгрөгөөр торгоно. Одоо бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж, жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа юм.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/384 мянган төгрөг/ торгууль оногдуулж, жолоодох эрхийг зургаан сараар хасна.Тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг/768 мянга/-өөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна.Шаардлагатай гэж үзвэл 30 хоног баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулаад тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулна.
- Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно-
Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож , жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах.
-Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно-
Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна.
-Ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно-
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох
Тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19 мянга 200 төгрөгөөр торгох.
-Жолооны үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлвэл 19 мянга 200 төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох. Бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19 мянга 200 төгрөгөөр торгох юм байна.
- Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно-
Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох.
-Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно-
Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох.
-Тээврийн хэрэгслээ үзлэгт оруулалгүй унавал 192 мянган төгрөгөөр торгоно-
Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох.
-Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно-
Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх 48 мянган төгрөгөөр торгох.
-Жолооч, зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно-
Тээврийн хэрэгслийн жолоочоос гадна зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох
- Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай-
Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгох .
-Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох.
-Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах .
- Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулвал захиргааны хариуцлага хүлээнэ. Энэ нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох.
-Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна-
Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох
-Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно-
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох
- Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр торгоно-
Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш буюу буцаж эргэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. МӨН жолооч тээврийн хэрэгслийн бодит жин буюу тэнхлэгийн ачааллын хязгаарлал тогтоосон хориглох тэмдгийн заалтыг зөрчвөл 48 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 192 мянган төгрөгөөр торгох
- Явган зорчигч дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно-
Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгохоор хуультай болж байна.
-Бичиг баримтгүй жолоо баривал 48 мянган төгрөгөөр торгоно-
Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн жолооч болгон дуут дохио буюу дуут дохиог дураараа ашигалхаа болих нь ээ. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаныхаас бусад/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
Х.Даваа
монгол улс · 2016/10/06
шинэчлэгдсэн дүрэм гэчихжээ.энэ бол замын хөдөлгөөнөө яаж зохицуулах вэ гэдэг дүрэм биш жолооч нараас яаж ахиухан мөнгө салгах вэ гэдэг дүрэм байна.дүрэм ч гэждээ зүгээр яаж торгох вэ гэдэг л юм байна
Зочин · 2016/09/27
Gartsgui gazraar yawgan zorchigch mashiniid shurguuluul yahuu
Зочин · 2015/08/06
Mashin deeremdej achaad bgn bagadaad bgn bnlda muu lalaruud
Зочин · 2015/08/06
Mongoliin ard tumend harshilsan huuli gargaj bhiin dandaa.hujaagiin sheesvvd l iim gargaj batlaj bga da
Зочин · 2015/08/06
mongol uls tsag hugtsaa ongoroh tusam suirch bnda.mongoldoo eh nutagdaa amidarah hetsvv bolj bgn bnda
Зочин · 2015/08/06
joloo bariltgui boslin bna. ZASIIN GAZRIIN ERH MEDELTNUUD N OORSODDOO HUULI GARGAASAI CHANGAHAN SHIG
Зочин · 2015/08/05
huuli ni uulna changa bh ni zovoldoo gehdee zarim ni arai bish bna yagad nohtsloo burduulj chadahgui bj torgon geed bgaag gaihah yum shuluun zuraas davbal 48000 genuu getl manaihan zamaa zasaad duuslaa temdgelgee hiihdee martdag yumuu haashaa yum buh zam barag tasarhai shugamgui bolson bna lee mash hol toiroh hereg garch bgaa yum buh mashiniig uulzvar deer ovooruulj tugrel uusgeh bolhon baga toirgiin zamiig haraarai urgeljilsen zuraasnaas oor yum bhgui geh met duagdaltai heterhii hol tasarhai torguuluud bna shuu bodoltsoh tootsoh heregtei uguu bol ene zamaa yadaj nuhgui bolgocchih gants boroo orood tom nuh uusej bna ed horongooroo hohirch bna jaahan nohtsol burduulcheed huulia batalsan bol zugeer bh bsan yum daa
Зочин · 2015/08/05
BOSII BOSLOGO GARGII SHATAAY ZASGIIN GAZRIIG ZAILUULII NOWSHNUUDIIG
Зочин · 2015/08/05
ene aria xeternee odriin tsagaar tvgjireed xurd xetrvvlrx bolomj bxgvi oroin tsagaar yalt ch bxgvi udaan ywaad bj boloxgvi odor shoniin zaagtai bmaar yum iim xuuliud ni
Зочин · 2015/08/05
ard tumen min huchee negtgej bugdeeree temtsej bosoh uu ene novshnuudiig zailuulj eruul uhaantai erunhiilugchiin zasaglaltai bolgoe
Зочин · 2015/08/05
би гадны хүмүүстэй явсан ичиж үхэхээ алдсан дарга сайд гэхээр хөлөө хугалах нээ зайлуулдаа тэр цагдаагийн буруу гэхээсээ тэр цуваанд яваа ямбатангууд хөөрхийс дөө уул нь ямбаа эдэлбэл тэрэн шигээ энэ ажилаа сайн хийж ард түмэндээ үйлчилмээр юм тэгж чадахгүй улсад хамгаалалт ямар хэрэгтэй юм ард түмнийхээ дунд адилхан л явж байх хэрэгтэй төр нь төр шиг байвал ард түмэн хүндлэнэ
Зочин · 2015/08/05
би саяхан 7 сарын 14нд эрдэнэтээс булган орох гээд эрдэнэтээс дөнгөж гарч байхад миний араас хамгаалалтай машинууд явах болсон чинь нэг цагдаа намайг дохиод замаас гарч шороон замаар ор гээд уул нь тэр цуваа намайг гүйцэт түрүүлээд л явна биздээ хотоос гарсан шууд замд гэтэл тэр цагдаа үхэхнээ алцагнаад,орилоод боож үхэх нь хараад инээд хүрэх шиг,уур ч хүрэх шиг,өрөвдөх шиг
Зочин · 2015/08/05
архи уусан жолоочын эрхийг сэргээхгүй байвал зүгээр дээ тэгж байж эрүүл жолооч нартай болно шүү дээ дээр нь цагдаа нар ард түмнээ алагчилж болохгүй хууль чинь тэгш үйлчилэх хэрэгтэй дээр нь энэ дарга сайд нарын бөглөөтэй зам дээрхи хамгаалалтай явдаг асуудалыг болиулах хэрэгтэй тэд чинь адилхан хүн биздээ яг адилхан бөглөрч тагларч явж байж амьдрал ойлгоно дээр нь цагдаа нарын
Зочин · 2015/08/05
Хэр удаан хэрэгжихыг нь харъе. монголын хууль 3 хоног гэдэг. тамхины тухай хууль сүртэй эхлээд чимээ алдарсан. тэрэн шиг болох ви йдээ. уг нь бол хууль чанга байх тусмаа дэг журам тогтоох чадвар сайтай л байдаг
Зочин · 2015/08/05
баахан мөнгөөр тоног төхөөрөмж аваад байсан тэр хүн жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгадаг юм байгаа биз дээ үнэхээр үнэмлэхээ мартсан бол тэр хүнийг торгох хэрэггүй харин зөрчилтэй бол арга хэмжээгээ авдаг байвал зүгээр юм бусад зүйл заалт нь зөв сайн байна ингэж хатуухан гараар барихгүй бол архи уусан жолооч маш их байх юм нэг санал оруулахад архи уусан жолоочийн
Зочин · 2015/08/05
би энэ шинэ дүрэм журамыг уншиж байхад зарим зүйл нь хатуу чанга заалт байна гэж бодож байна замын цагдаагын газар мөнгөнд хэт улайрч эхэлж байгаа юм байна гэсэн бодол төрж байна жишээ нь одоо иргэд жижиг том 2,3-н машинтай байна нэг машиндаа жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд 48000 төгрөгөөр торгох энэ арай болохгүй юм шиг байна цагдаа бүхэнд үнэмлэхтэй эсэхийг нь үзэх
Зочин · 2015/08/05
машин ч жолоодож явахад хэцүү болж байгаа юм байна даа. Ард түмнийхээ амьдралд ойрхон хууль гаргаад тэрийгээ батлаасай даа. Сонгуульд гарах болгондоо ард түмнээсээ идсээр. одоо ч бас идэх нэг аргаа сүвэгчилсээр оллоо. Ард түмэн чинь тэнэг биш шүү. Нэг л өдөр өөдөөс чинь босоод турихрахад ер нь л бэлэн болоод байна шүү.
Зочин · 2015/08/05
Авто замын эвдрэлээс болж осол гарах адаглаад машины эд анги гэмтэх тохиолдол их гардаг Нэгэнт л торгуулиа нэмж байгаа бол Автозамын эвдрэлээс болж хохирсон жолоочид Тэр зам барьсан компани эсвэл төр өөрөө нөхөн төлбөр төлж барагдуулах шаардлагатай
zochin · 2015/08/05
za ulaan luivarchid deeremchid mini. ard tumnee amerik shig tsalintai bolgochood eniigee yariarai. tertee tergui odoo batuul terguutei luivarchid hangalttai shulj bgaa shu. mashin hulgailj yavaad mungu nehne, hend ch gai boloogui baihad dugui tugjij buun torguuli ilgeene. ard tumniig ingej deeremdeed baih yum bol bosno shu. 10000 tug bol ta nariin huvid yuch bish baij boloh ch yadarsan humuust 2 udur amidrah mungu shu. hulgaich nar mini.
Зочин · 2015/08/05
Mungunii hansh ih unajee torguuli usuud
Зочин · 2015/08/05
шинэ хуультайгаа танилц
Зочин · 2015/08/05
Tegvel tugjreld orson mashinuudiig bugdiig ni torgoh ni ee dee. Ted nar bur udaan yavah ch bish bur zogsoj bgaa shuu dee
Зочин · 2015/08/05
udaan ch yawj bolohgvi yu te tenegtlee l bn
Зочин · 2015/08/05
Sogtuugaar joloo barisan hvniig horih herefteishdee torgono.. erh hasna ntr chngalaach sogtuu pizda nariig
asd · 2015/08/05
tiim blgude yag USA system ruu shiljej bn tgd sain torgood ogoorei tgj bjl uhaarah humuus
Зочин · 2015/08/05
зөв арга бна хууль дүрэм болон замын тэмдэг тэмдэглэгээ сайн мэдэж байхад л асуудалгүй юм бна эхний ээлжинд энэ тал дээр нь жаахан мэдээлэл өгвөл зүгээр байх замын тэмдэглэгээ болон төв дунд хэдэн км хурдтай явахаа мэдэхгүй мартсан хүмүүс зөндөө бгаа
Зочин · 2015/08/05
Yadarsan uydee mashin barival torgono genuu xaxa tatlaa shuu yadartlaa ajillaj baij hoolniihoo mongiig olj bgaa hichneen hun bgaa bilee . Tedgeer humuus odoo yaahuu mashin barih erhgui bolj taarjiinuu. Hun bolgon ta nar shig shireenii ard suuchaad tsalin avaad bdag yum bish shuu dee tgeed ch yadarsan esehiig ni yor ni yaaj medej torgoh geed bna aa elegiin yum be
irgen · 2015/08/05
Mongogui bolood irsnuu odoo bisniigee molijino ain jiremsen dongoj torson gertei huuhdee haraad ajilgui bdg eejuudiigee demijihgui bj bid naraas bad torguuliin mongo avna huts muusain golognuudee
Зочин · 2015/08/05
Ta nar ymar aimar yum be udaan yvbal torgono hurdan yvbal torgono tgd naad hurdnii zaaltaa haraach shunaltai yumnuud
Зочин · 2015/08/05
zub mash zub umhii maluudiig torgood hashraah heregtei ter amidrah geed bgaa hund helhed huulia medej duremeeree yb amidrah geed bnauu tegdeg yum torguuliin hemjeeg ushuu nemeed uguuch
Зочин · 2015/08/05
Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono Torgono
fg · 2015/08/05
Fuck
Зочин · 2015/08/05
hutsdag haltaruud vee yasan ard tumnee deeremdej hanahgui malnuud yumdaa. amidarah gj ydaj bhad