Нийгмийн даатгалын 11 байгууллагын барилгыг шинэчилнэ
2015/08/05
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр энэ онд нийгмийн даатгалын байгууллагын нийт 11 нэгж, хэлтэс, тасгийн барилгыг шинэчлэх юм байна. Тэгвэл Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нийгмийн даатгалын хэлтсийн шинэ барилгын шавийг саяхан тавьжээ. Тус арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон албаны бусад төлөөлөгчид оролцов.
Энэ барилгууд ашиглалтанд орсноор төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн сайжруулах, иргэд даатгуулагчдын ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм.