Өөрийнхөө хүссэнээр амьдарч сурцгаая
2015/08/05
Үдлээд буцах энэхэн хорвоод бид амьдрах хугацаандаа яг хичнээн нь өөрийнхөө хүссэнээр амьдарч, бас хичнээн нь бусдад таалагдах гэж хичээж амьдардаг юм бол? Эргэн тойронд минь ихэвчлэн л хүмүүс юу гэж бодохын, хүмүүст сайн сайхан харагдах хэрэгтэй ш дээ гэсэн улс л дүүрэн байх аж. Яагаад ер нь бид таних танихгүй хүмүүст таалагдаж амьдрах гэж зүтгэж хичээдэг юм бэ? Мунхаг би үл ойлгоно. Би дуртай бол дуртайгаа хэлж, дургүйгээ мэдэгдэж, уурласан бол ууралснаа, баярласан бол баярласнаа хэлж амьдрахыг хүсдэг. Тэгж ч чаддаг. Дотроо багтарч үхэх гэж байж, гаднаа худал инээж, танихгүй улсадаягүй мундаг, сайхан хүн болж харагдах явж явж хэнд хэрэгтэй жүжиг байдаг юм бэ? Тэр их тэсвэр тэвчээр тань таныг уур хорслоор дүүрэн, бас өвчин зовлонгоор дотроос чинь мэрсээр байдгийг бид мэддэг болов уу. Бид гэртээ өөртөө таалагддаг тавилга сэлт, ханын зураг өлгөдөг үү эсвэл хаа хамаагүй Цэцгээ таалж магадгүй гэсэн зүйлсээр гэрээ дүүргэдэг билүү. Бид хоол хүнсээ цуглуулахдаа танихгүй Балдангийн дуртай хоолыг бус өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ дуртай хүнсийг авдаггүй бил үү. Зарим нэг нь огтоос бие биенээ үздэггүй бөгс далдрангуут нь л бусдад муулах атлаа ичих ч үгүй тааралдхаараа үнсэж үнгэлж хайрын үгтэй хуурамч үгээрээ нэгнээ дайлах. Дургүй л бол заавал тэгж нялцагнаж байх хэрэг юун. Тийм хүнтэй олны газар таархад өөрийг нь бодсондоо худал тэврэх ёстой хэцүү гэж. Аяа нөгөө залуусын дуулдгаар "Найрах арга чинь буруудаад байна" гэдэг шиг. Зүгээр л байгаагаараа амьдрах юутай амар хялбар. Баян чинээлэг харагдах гэж, эсвэл айхтар ухаантай, өрөвч, атаархуу нэгэн болж харагдахгүй гэж бусдад зориулж амьдрах тусам яг л нөгөө хаан шалдан байна гэдэг шиг л хамаг юм нь харагдаад байгаагаа хүмүүс бид үл харах. Хичээл зүтгэлийг бусдад сайн хүн болж харагдахад биш арай л өөр зүйлд гаргамаар. Би лав хувьдаа инээж баясдаг шигээ бас уурлаж уцаарладаг хүн. Уйлж хашгирч, өрөвдөж нигүүлсэж, хэрэлдэж, хэлцэж, аашилж аргадаж хүнээс гардаг бүхий л араншинг бүгдийг гаргаж амьдардаг. Ганц л зангаараа гэж ирээд мундаг хүмүүс байхгүй биш байдаг л байх. Харин хүний хорвоод би лав хувьдаа хүн хүнд нь тааруулж харьцдаг. Ухааных нь сав өөр өөр хүмүүстэй нэг л өнгөөр дуугараад ойлгохгүй. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж ухаантайгаас нь суралцаж, усан тэнэгээс нь холдож энэ хорвоог өөрийнхөөрөө туулж, өргөн алаг хорвоод би дуулах гэж, уйлах гэж амьд яваа хүмүүн заяандаа баярланам.Сайхан зүйл хараад сайхныг нь бахдаж, муу муухайг хараад муухай гэж хэлж чаддаг,загас шиг дуугүй байж сураагүй ээ. Гаднаа инээж, дотроо хэрхэн араас нь хутга шаахаа төлөвлөж, төсөөлж яаж бусдыг хорлож, нэрийг нь хэрхэн муутгаж, гүтгэж гүжирдэж, өөрт нь хийсэн сайныг хав дарж, өөр зүйлийг томруулдаг шилээр өсгөж, өөрөө хүн харахад сайн сайхан тохитой намбатай хүн шиг харагдах гэж хичээж маск углаж амьдарч сураагүй, сурахыг ч үл хүснэ.Хов жив ярьдаггүй гэгээрсэн мундаг аа аман дээрээ гайхуулж, ачир дээрээ эсрэгээрээ байх дургүй. Хааяа бас хов базаж, харин базсан тэр хов маань хэн нэгнийг гүжирдэж гүтгэлэг болж үл болно гэж гэж айж эмээж явдаг хүн.Эцсийн бүлэгт бусдын хүслээр биш өөрийн хүслээр амьдрах гэдэг бол таны гаргаж буй ааш араншин, өнгө төрх хүмүүс юу гэж бодох бол гэхэд бус, таны гол мөн чанар байхад л оршдог.Дахин хэлэхэд дотроо нэг өөрийг бодож, гаднаа нэг өөрийг гаргах л өрөвдөлтэй. Ямартай ч хүнийг яг чамд учруулсан зүйлийг бусдад ярьж муулж болох ч гүтгэж гүжирдэж болохгүй гэсэн зарчим баримталж явдаг аа. Би өөртөө таалагддаг юм. Бусдад таалагдахгүй байхаас биш өөртөө таалагдахгүй байхаас л айж явдаг Монгол оо.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот
zochin · 2015/08/06
Tergel gej ene hun ih l uuriiguu reklamdaj, ter hireeree busdad ataarhaj buhimddag yum shigee,, odoo ch gesen tiim surhii bdaggui l yum shig amidral ni, ter ni ch yahav zuv bodoltoi, gegeeleg uzeltei bmaae yumaa
Deegii · 2015/08/06
Энэ хүний бичсэнийг хааяа хардаг л юм, гэхдээ танихгүй л дээ, FB найзууд нь худал баахан лайкддаг юм шиг бгаан, жинхэнэ үнэлгээ нэр нь зүс нь тодорхойгүй хүмүүсийн бичсэн интэрнэт коммэнт бдаг бх.
сокоо · 2015/08/06
Заримдаа үнэн юм хэлээд бгаа юм шиг гэхдээ энэ хүн дандаа юмг муу талаас нь бичиж бх юм, зохиолч хүн ийм бх ч гэж дээ, ийм юмыг хэн ч ингэд холбоод биччих бхоо, бухимдал л юм даа
Зочин · 2015/08/05
Yrij bga shigee iim burhanlag hun yg mon boluu. Humuus yrij heleh ni uildleesee ihenhdee zordog shu de
Д. Цэцэгээ · 2015/08/05
Ямар амар амгалан, аз жаргалтай байдаг болоо. Яаж ийм болох вэ?